Дотоодын 500 үйлдвэрлэгч гадаадын хөрөнгө оруулалт татах экспод оролцож байна
2023.09.07

Дотоодын 500 үйлдвэрлэгч гадаадын хөрөнгө оруулалт татах экспод оролцож байна

“Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боломжоо хамтдаа хуваалцья” уриатайгаар зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын дөрөв дэх экспо 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөх хотод нээлтээ хийв.

Монголын 500 аж ахуй нэгж оролцож буй үзэсгэлэн, худалдааг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэллээ.

Монгол- Хятадын энэ удаагийн экспо нь оролцогч аж ахуйн нэгжийн тоог 30 хувиар өсгөж, нийт 35 орны бараа бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж байгаагаараа цар хүрээгээ улам өргөжүүлж байна.

Манай улсаас оролцогч 500 аж ахуй нэгжийн 99 хувь нь уул уурхайн бус буюу хүнс, хөнгөн, мал аж ахуйн салбарын баялаг бүтээгчид байгаа юм.

Мөн Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтыг татах хурал, форумууд зохион байгуулагдаж байна.