УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.01.18

Ипотекийн зээлийн хүү таван хувь болох уу?

Өнөөдрийн нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд “МАН-ынхан юуч ойлгохгүй байна” гэж хэлсэн. Таны хариултыг сонсьё?

-Энэ бол иргэдийн үл хөдлөх хөрөнгө. Амьдралын зорилго шүү дээ. Өөрийн гэсэн өмчтэй болох. Үүнийг яаж зах зээлийн нийгэмд төр засаг эрэлтийг хангах бэ гэдэг нь өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Өнгөрсөн 10 жилд Монгол улсад таатай эдийн засгийн нөхцөл боломжийг бүрдүүлсний үүднээс бид тодорхой хэмжээний хуримтлалтай боллоо. Тэр хуримтлалаас үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалтыг иргэн аж ахуй нэгж бүр барилгын салбарт шуурч орлоо. Өнөөдөр МУ-д байгаа мөнгөний нийлүүлэлт 10 орчим их наяд төгрөг.

Түүний 60-70 хувь нь барилгын салбарт эргэлдэж байна. Баригдсан борлогдохгүй байгаа барилгуудын өртөг олон их наяд хүрсэн байдаг. Нийтээрээ орсон барилгын салбар бий боллоо. Энэ төмөрлөгийн үйлдвэрээс эхлүүлээд бүх төрлийн үйлдвэрээс эхлүүлээд барилгын салбарт маш олон хөрөнгө оруулалт бий боллоо. Үндсэндээ үйлдвэрлэлт, зээлтэй хүн, зээл аваад байшин барьсан  аж ахуй нэгж байна. Мөнгө маань МУ-ын эдийн засгийн 60-70 хувь нь болчихлоо. Нийт эргэлдэж байгаа мөнгөний дийлэнхийг нь энэ салбарт зарцууллаа. Энд гацалт үүссэн. Бодит байдал бол энэ зах зээл тэлэх боломжгүй, борлуулах боломжгүй болоод хүндрээд байгаа нь үүнийг дагасан асуудал яригдаж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/