Орон сууцны зээлийн хүүг 5 хувиас ч бага болгох боломжтой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ хууль гарснаар орон сууцны ипотекийн зээл үргэлжлэх боломжтой гэж үзэж байна уу.
Уг харилцаанд оролцогч талууд ямар байр суурьтай байх вэ. Орон сууцны зээлийн хүүг 5 хувиас ч бага болгох боломжтой. Цаашид зээлийн нөхцөл сайжирснаар эрэлт нилээн их болох байх. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг бий болгох чиглэлд ямар ажлыг хийх гэж байна вэ?
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ипотек гэдэг үгийг дэлхий дахинд хуульчлаагүй л бол монголоор нэршиж яагаад болохгүй байгаа юм бэ. Энэ үгийг ойлгохгүй байгаа хүмүүс их бий. Хуулинд монгол үг л орох ёстой. Үл хөдлөх хөрөнгийг барьцаалж авахад зах зээлийн үнээр авдаггүй. Хэт доогуур үнээр аваад, ард иргэд хохирдог” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.