2008.05.11

Үнэт цаасны арилжаанд хяналт тавихыг даалгажээ

"Хуулийн нарийн зохицуулалт өнөө хэр үгүй. Тийм учраас асуудалд болгоомжтой хандах ёстой. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна.

Хэлэлцэх боломжгүйд хүрсэн ийм үед үнэт цаасны арилжаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгохдоо болгоомжтой хандахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд явуулсан захидалдаа дурджээ.

Сүүлийн үед иргэд хувьцаа гаргаж компани байгуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө барьцаалах, худалдах зэргээр хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлд мөнгө босгох үзэгдэл их гарах болсон аж. Үүнтэй холбоотойгоор хувьцаа худалдаж авсан иргэдийг хохироохгүй байх, бондын арилжаа эрхлэгчдэд шалгуур тогтоох замаар үнэт цаасны зах зээлийн харилцааг боловсронгуй болгох шаардлага гарсан гэнэ. Иймээс шинээр үнэт цаас гаргаж байгаа компаниудын үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулахыг танд санал болгож байна гэж дээрх албан бичигт дурджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.