Сумын цагдаагийн газарт автомашин гардууллаа
2025.04.16

Сумын цагдаагийн газарт автомашин гардууллаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын цагдаагийн газарт ОНХС-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн автомашиныг сумын ИТХ Дарга Ганбаатарын Эрдэнэбилэг, Засаг дарга, Засаг даргын орлогч гэсэн албаны хүмүүсийн хамт гардуулан өглөө.

Тэрбээр, Цаашдаа алсын замд бартаа туулах чадвартай автомашиныг хөөцөлдөж олгохоор ажиллах болно. Ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалагч цагдаагийн байгууллага албан хаагчиддаа баярлалаа гэв.