Д.Ганхуяг: Орон гэргүй хүмүүсийг төрөөс дэмжинэ
Нэр бүхий хууль санаачлагчдыг төлөөлж УИХ-ын гишүүн Д. Ганхуяг, Ц.Сүхбаатар, Б.Батбаатар нар "Орон гэргүй иргэдийг дэмжих тухай" хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн барилаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 15 мянга гаруй орон гэргүй өрх, иргэд бий. Тэдний дотор 18-24 насны бүтэн өнчин орон гэргүй 848 иргэн байна гэсэн мэдээ байгаа юм. Өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
-Өргөн барьсан хуулийн төслийн зорилго, гол үндэслэл нь юу вэ?
-Энэхүү хуулийн төсөл нь олон улсын стандарт хууль байгаа юм. "Homeless law” буюу Орон гэргүй иргэдийг төрөөс дэмжих тухай аль ч улс оронд байдаг зүйл. Орон гэргүй иргэд хэмээх тодорхойлолт нь өөрийн эрхгүй амьдрах газаргүй болсон бөгөөд олон нийтийн дэд бүтэц, байгууламжийн дотно, гадна хоноглодог хүмүүсийг хэлж байгаа юм. Бидний хэлдгээр траншейнд амьдардаг хүмүүс юм л даа. Тэдэнд зориулсан хууль санаачилсан. Тэгэхээр уг хуулиар эдгээр иргэний харьяаллыг тогтоох, эрүүл мэндийн эмчилгээ, оношлогоонд оруулах, өдөр тутмын
шаардлагатай хоол, түр ажлын байраар хангах зэр-гийг тодорхой үе шаттайгаар арга хэмжээ авах тухай тусгасан. Цаашилбал тэдэнд аль болох зөв амьд-рахад нь зааж зөвлөх, бие дааж амьдрах боломж бүр-дүүлэх гол зорилготой.
-Хууль батлагдвал хэчнээн иргэн үүнд хамрагдах бол?
-Одоогоор Монгол Улсад ийм амьдралтай 7000 орчим иргэн байгаа. тэдний 60 орчим хувь нь 12-24 насны залуус, хүүхдүүд байгаа гэсэн судалгаа бий.
-Орон гэргүй иргэдийг ажилтай болгоно гэж байна. Үүнийг ямар аргаар хэрхэн зохицуулах талаар?
-Тэгэхээр юуны түрүүнд хүмүүсийн харьяаллыг тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Тодорхой хугацааны дараа бие даан амьдрах боломжтой болгох гэсэн санааг бид илүүд үзэж байгаа юм.
-Хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ тухайд, Засаг дарга нар хариуцсан дүүрэг,сумдад нарийвчилсан судалгаа хийж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд мэдэгдэнэ. Ингээд тус яам жил бүр баталдаг улс орны үндсэн чиглэлд тусгаж төсөвт оруулж явна гэсэн үг юм.