Иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудлууд нь шүүхийн бүх шатаар хамгаалагдаж чадахгүй байна
Цэцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэгдэж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцаж байна.
УИХ-ыг төлөөлж цэцийн маргаануудад оролцсон ч цэц таньд хурлын портуколыг өгөөгүй гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Эндээс үүдээд цэцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үндэс боллоо гэж ойлголоо. Нэг сэжим нь байсан уу?
-Хэрэгцээ шаардлагын нэг нь байсан байх. Тэрнээс биш үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах зорилтын шаардлага биш. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө МУ-ын үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг үндсэн хуулийн цэц буюу шүүхийн тогтолцоогоор хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ гэж амлалт өгсөн.
Өөрөөр хэлбэл үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудлууд нь шүүхийн бүх шатаар хамгаалагдаж чадаагүй гэж үзэж байгаа. Үнэхээр үндсэн хуульд заасан миний эрх зөрчигдөөд байна гэж үзэж байгаа бол иргэн үндсэн хуулийн шүүхэд энэ асуудлаар өргөдөл гаргаж хянан шийдвэрлэх боломжийг гаргана. Үндсэн хуулийн шүүх бүхий улс орнуудад энэ маргаан нь нийт шийдэж байгаа хэргийн 94-с дээш хувийг эзэлж байдаг. Монгол улсад энэ төрлийн маргаан ер шийдэгддэггүй.
Тэгэхээр үндсэн хуулийн цэц маань үндсэн хуулийн шүүх биш байна гэсэн үг. Үүнийг шийдэхийн тулд 2012 оноос хойш үндсэн хуулийн цэцэд хэрэг маргаан шийдэх асуудлыг боловсронгуй болгох том хоёр хууль санаачилсан. Гадна дотны олон эрдэмтдийн зөвлөмжийг авсан. Үндсэн хуулиар мэргэшсэн Монголынхоо цөөхөн хэдэн эрдэмтдийг бас оролцуулсан. Харамсалтай нь үндсэн хуулийн цэцийн нэр бүхий удирдлагууд хууль зөрчсөн, хууль тогтоогчоос дээгүүр улс төр хийгээд сууж байх нь илүү амар байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...