МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.11.18

МҮЭХ-ныхон Уул уурхайн яаманд албан тоот явуулжээ

МҮЭХ-ноос Уул уурхайн яаманд асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн зүгээс компанийнхаа захиргаанд БНХАУ-ын “ТТJVCO” компанитай хамтран ажиллах боломжгүйгээ удаа дараа мэдэгдэж, ажлын байрны баталгаагаа хангуулах талаар санал шаардлага тавьж байжээ.

Гэвч асуудлыг хамтын гэрээ, нийгмийн түншлэл, зөвшилцлөөр шийдвэрлэж чадаагүй цаг хугацаа алдсанаас “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэ тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, эрүүл мэндээрээ хохирлоо гэж үзэж, харамсч буйгаа илэрхийлсэн байна.

Мөн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бие дааж үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед маргаантай байгаа асуудлаараа МҮЭХ болон Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан ёсоор хандаагүй гэдгийг дурьдсан байна.