УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.12.07

Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж баталлаа

Гурван сая хүн амтай улсад бараг найман мянган хүн хоригдоно гэдэг бол хэт өндөр үзүүлэлт гэж шүүмжлэл гарч байсан. Одоогийн шинэчилсэн найруулга нь хүнийг хорьж баривчлахаас илүү учруулсан хохиролыг барагдуулах арга хэмжээ авах юм. энэ талаар УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас тодрууллаа. 

Өмнөх мөрдөж байсан эрүүгийн хуулиас энэ удаагийн шинэчилсэн найруулга агуулгын хувьд юугаараа ялгаатай вэ?

 -Зарчмын маш том ялгаатай. Тухайлбал жилийн өмнө Улаанбаатарт өвлийн хүйтэнд 3-4 насны хүүхэд шалдан гүйж байхад хэн ч анхаараагүй талаар хэвлэл мэдээллээр нилээн шуугисан шүү дээ. Хэрвээ ийм зүйл гарвал өнөөдөр бол гэмт хэрэг. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь гэр бүлийн дотоод асуудал гэдэг байсан одоо бол тийм биш.

 Гэм бурууд нь тохирсон ялыг өгөх тохирсон зохицуулалт хийж өгсөн гээд байгаа. Энэ шинэчилсэн найруулгын гол агуулгыг тодорхойлбол?

-Хүн болгон гэм буруу хийсэн бол таарсан ялаа авна. Өмнө нь нийт мөнгөн дүн нь бага боловч давтан бол 10-аад жилийн ял авдаг байсан бол. Энэ байхгүй. Цаазын ял байхгүй, хамгийн урт нь 20 жилийн ял байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...