2024.10.15

Г.Уянгахишиг: Шүүх засаглал хараат бусаар ажиллахад эдийн засгийн бие даасан байдал маш чухал

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг Эрх мэдлийн гурван засаглалын нэг бол шүүх засаглалын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр хэлэхдээ "Шүүх засаглал хараат бусаар ажиллахад эдийн засгийн бие даасан байдал маш чухал. Өнөөдөр эрх мэдлийн 3 засаглалын нэг багана болох шүүх засаглал маань өөрөө байшингаа нэг сайжруулчих юм сан гэдэг. Ингээд төсөв яриад тэр доторх тоог хэлэлцээд сууж байна гэдэг бол үнэхээр гунигтай. Өнөөдөр хараат бус байдал гэдэг бол өөрөө эдийн засгийн хараат бус байдал гэдэг өөрөө маш чухал.

Гэтэл өнөөдөр шүүгч тийм ээ би өвөл даараад байна шүү дээ миний байрыг нэг засаад өгчхөөч ээ гээд гуйгаад сууж байна гэдэг бол энэ өөрөө байж болохгүй асуудал.

Амьдрал нь цаашаа яаж явах юм гэдэг энэ бүх асуудлыг бид нар шүүгч нартаа итгэж найдаж, даатгаж байж өнөөдөр нэг байр саваа засах асуудал дээр нь ингэж хандана гэдэг болбол үнэхээр бас дахиад л гунигтай л гэж хэлмээр байна.

Тэгэхээр цааш цаашдаа ер нь энэ удаагийн парламент 126 гишүүн энэ дээр болбол нэлээн анхаарал тавьж ажиллах болов уу. Нэг талаасаа энэ шүүх шүүхийн хараат бус байдал дээр эдийн засгийн хараат бус байдал дээр энэ бол мөнгөний асуудал биш. 

Бид нар багш, эмч, шүүгчээсээ чи зовоод ч хамаагүй ажил үүргээ гүйцэтгээч ээ, даарч байсан ч хамаагүй тийм ээ амь амьдрал чинь болохгүй байсан ч хамаагүй чи төрийн албан хаагчийнхаа үүргийг гүйцэтгэ ээ гээд шахаад сууж байдаг юм бэ. Хэрвээ төр өөрөө тэр төрийн албан хаагчийг ажиллуулах гэж байгаа юм бол ажиллах наад захын стандарт шаардлагаар хангах ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn