Нийт прокурорын 30 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлдэг
УИХ-ын чуулган
2015.05.30

Нийт прокурорын 30 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат

Үүнтэй холбоотойгоор Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох,  Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 

Бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ