Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш болно
2015.11.19

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгийн барилга /

  •  Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай

  •   “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай

  • Ой тэмдэглэх тухай / Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг /

  • НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай

- Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилтийг батлах тухай
- Нийслэлийн эдийн засгийн 2016 оны зорилтыг батлах тухай
- Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
- Нийслэлийн төсвийн ерөнхийлөн Захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлт, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
- Нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай
- “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” батлах тухай
- Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай

  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан зарлах тухай

  • Шагналд тодорхойлох тухай асуудлыг хэлэлцэнэ.