УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.08.14
Ард иргэд, төрийн хооронд ангал үүсч болохгүй
УИХ-ын ээлжит бус чуулган сүүлчийн өдрийн хуралдаанаа хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Өршөөлийн хуулийн нэгдсэн найруулгыг сонсож байна. Төр болон төрийн албан хаагчид, ард иргэд төрийн хооронд ангал үүсч болохгүй гэдэг зарчмыг би баримталж явдаг. Төрд байгаа хүмүүс ярьж хэлж байгаагаа ч бодож байх хэрэгтэй. Төр алдаж эндсэн аавын хүүхдүүдээ нэг удаа өршөөн хэлтрүүлж ялаас чөлөөлж байна гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбогдуулж Өршөөлийн тухай хууль гарч байгаа” гэсэн юм.