Ээлжит бус чуулган сүүлчийн өдрийн хуралдаанаа хийлээ
УИХ-ын ээлжит бус чуулган сүүлчийн өдрийн хуралдаанаа хийлээ.
Энэ удаагийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай УИХ-ын даргын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд комисс байгуулахтай холбоотойгоор асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “ Өршөөлийн тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлдэхэд УИХ-д суудалтай бүх намын гишүүд ороод дэмжигдэн батлагдсан. Комисс байгуулахад МАН-ын бүлгээс гишүүн яагаад ороогүй юм бэ ?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ Хэвлэлээр зарим нэг ажлын хэсэгт байгаа нөхдүүд комисст орохгүйгээ мэдэгдлээ гэсэн улстөржсөн юм ярьсан. Жишээлбэл: төрийн албан хаагч энд ажиллахгүй гэвэл хариуцлага тооцох эрх байгаа биз дээ. Бас байнгын хорооны тогтоолыг гаргахын тулд намын бүлэгт ханддаг нь ямар учиртай вэ ?