Шударга татвар төлөгчдийг гутрангуй болгож байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
Ээлжит бус чуулганаар зарим нэг хуулиудыг хэлэлцсэн. Эдгээр хуулиудын талаар бие даагч гишүүд ямар байр суурьтай байгаа вэ. Баталсан хуулиудыг нийгэмд хэр цагаа олсон хууль гэж харж байна вэ ?
Чуулган дахин үргэлжлэх байх. Бие даагч гишүүд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр эсрэг байр суурьтай байсан. Зарим нэг заалтыг тодорхой санал гаргаж хасуулсан. Ил тод байдлын хуулийг тийм сайн хууль гэж үзэхгүй байна. Татварын эсрэг буруу жишиг тогтоож байгаа. Энэ хууль шударга татвар төлөгчдийг гутрангуй болгож байна. Бид тодорхой санал гаргасан боловч дэмжигдээгүй. Харин өршөөлийн хуулийг дэмжсэн.Санамсаргүй байдлаар хэрэгт холбогдсон хүмүүсийг шинэ эрүүгийн орчин үүсэхээс өмнө нэг удаа чөлөөлж болно. Өршөөлийн хуулинд наанатай цаанатай хандсан.
Өршөөлийн хуультай холбоотойгоор янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Энэ талаар ?
Барьцааны улстөрийг байхгүй болгоё гэдэг талаас нь энэ хуулийг их ярьсан. Тийм байгаасай. Гэхдээ харин сайн идээд УИХ- руу ороод цайруулчихна гэдэг буруу жишиг рүү явчихвал нийгмийг эвдэнэ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү