УИХ-ын чуулган
2015.08.14
Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ
УИХ-ын даргын захирамжаар энэ сарын 3-14-ний хооронд хуралдсан ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
Энэ удаагийн чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэх байсан ч гурван хуулийг баталж, хоёрыг нь намрын чуулган руу шилжүүлсэн юм. Мөн зургаан сайдыг чөлөөлсөн боловч оронд нь томилох сайд нарын нэрийг Ерөнхий сайд өргөн мэдүүлээгүй байгаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайд нараа тодорхой болгосон тохиолдолд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай. Харин Ерөнхийлөгч хуулийн дагуу энэ асуудлын хариуг ажлын тав хоногийн дотор Ерөнхий сайдад өгөх юм. Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлснээр, уг томилгоог хэзээ хэлэлцэж, шийдвэрлэх нь тодорхой болох юм.