Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг улам гоёно
2015.08.04

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг улам гоёно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг  сайжруулах, зам талбайн ор чин тойрон, гадуурх явган хүний замыг тохижуулах, авто машины зогсоол нэмж хийхээр болжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 46 га талбайд эдгээр ажлыг гүйцэтгэх бөгөөд “ Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхээр санал гаргасан байна. Харин уг саналыг хүлээн авч, судалж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгавар өгч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт Улаанбаатар хотын захирагч даалгав. Улмаар “ Сарангэрэл сан”-тай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хариуцсан хүмүүст үүрэг болголоо.