"Итгэлийн төгөл"-д жилийн дөрвөн улирал мод тарих боломжтой
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2015.07.30

"Итгэлийн төгөл"-д жилийн дөрвөн улирал мод тарих боломжтой

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулалт хийхээс гадна байгаль дэлхийгээ хамгаалах олон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Итгэлийн төгөл” юм.

Энэ төслийн хүрээнд хүн бүр гэр бүлээрээ, албан байгууллагаараа жилийн аль ч улиралд Үндэсний цэцэрлэгтхүрээлэнд ирж өөрийн модоо тарих боломжтой аж. Одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 22 төрлийн 115 мянган мод сөөг ургаж буй.

Дашрамд дурдахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн стандартад нийцсэн шилдэг технологиор баригдаж буй хүүхдийн тоглоомын талбай тун удахгүй ашиглалтад орох юм байна. Уг хүүхдийн талбайг Сөүл хоппын захиргааны хөрөнгө оруулалтаар шийджээ.

Одоогийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гаднын байгууллагуудын тусламжтайгаар дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийсэн байна.