Нийслэлд “Итгэлийн төгөл” цэцэглэж байна
Нийслэлийн өрх бүр нэг мод тарьж, арчилж ургуулах “Итгэлийн төгөл” төслийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Төслийн талаар түүнтэй цөөн хором ярилцав.
Юуны өмнө Та “Итгэлийн төгөл”төслийн талаар уншигчдад маань товч мэдээлэл өгнө үү.
-Манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулалт хийхээс гадна байгаль дэлхийгээ хамгаалах олон төслүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Итгэлийн төгөл” төсөл юм.Энэ төслийн давуу тал нь хүн бүр гэр бүлээрээ, албан байгууллагаараа бортоготой технологийг ашиглан жилийн аль ч улиралд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж өөрийн модоо тарих явдал юм. Сүүлийн үед итгэлгээ ч зүйл манай нийгэмд алдагдаад байгаа учраас бид бага ч гэсэнн ийгэмд гэрэл гэгээ бий болгохын тулд мод тарих төслөө “Итгэлийн төгөл” хэмээн нэрлэсэн. Амьдрал өөрөө итгэл дээр тогтдог гэж би боддог.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад бороо хур багатай гандуу байна. ХаринҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж сэргэг хэвээрээ байгаагийн нууц ньюунд оршиж байна вэ? Ер нь та бүхэн ямар технологиор ногоон байгууламжаа тордож байгаа вэ?
-Мод ургуулна гэдэг хүүхэд арчлахтай адил нөр их хөдөлмөр шаарддаг. Тиймээс бид мод, бут бүрээ байнгын арчлан хамгаалж, услан торддог. Зөвхөн услаад зогсохгүй хортон шавжаас урьдчилан сэргийлэхээс эхлээд бүхий л арчилгааг мэргэжлийн түвшинд хийж байж л өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнгийн маань ногоон байгууламж ургалт сайтай, сэргэг байдаг.
Одоогоор цэцэрлэгт хүрээлэнд хичнээн төрлийн мод сөөг ургаж байна вэ?
-Манай цэцэрлэгт хүрээлэнд 22 төрлийн 115 мянган мод сөөг ургаж байна. Ер нь Улаанбаатар хотын хувьд ногоон байгууламжийн ургалт 70-80% орчим байдаг бол манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнх 95 хувийн ургалттай байна. Энэ их хүч хөдөлмөрөөр бий болсон ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгээ хайрлаж хамгаалах нь иргэн бүрийн үүрэг.
Тиймээс хог хаяж орчноо бохирдуулан, мод бутыг хугалж тасдаж байгаа тохиолдлууд гардаг. Иймэрхүү буруу үйлдэлд иргэд бие биедээ шаардлага тавьдаг, илүү соёлтой баймаар байгаа юм.Ер нь ирээдүйн сайн сайхны төлөө бодит хөрөнгө оруулалт хийж буй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхгүй, устгаж, үгүйсгэж байгаа зарим хүмүүст миний хувьд үнэхээр харамсдаг.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн санхүүжилтээ хаанаас авч үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг вэ?
-Цэцэрлэгт хүрээлэн маань Нийслэлийн Өмчит Үйлдвэрийн Газар.Тиймээс нийслэлийн төсвөөс санхүүждэг. Гэхдээ аливаа ажил зөвхөн улсын төсвийг хараад суувал урагшлахгүй. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарласан гадаад, дотоодын олон байгууллагуудад санал тавьсны үндсэн дээр өнгөрсөн жилүүдэд гаднаас 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтууд хийгдсэн.
Эдгээрийн нэг нь Сөүл хотын захиргаанаасхөрөнгө оруулалтыг нь шийдэж, дэлхийн стандартад тохирсон шилдэг технологиор баригдаж буй хүүхдийн тоглоомын талбай тун удахгүй ашиглалтанд орно.Энд нэг зарчим бий. Тухайн хөрөнгө оруулагчид гүйцэтгэгч байгууллагаа өөрсдөө сонгон шалгаруулж, өөрсдөө гүйцэтгэлээ хийдэг. Бид бэлэн мөнгө авдаггүй, харин гүйцэтгэсэн ажлыг нь л хүлээж авдаг.
-“Итгэлийн төгөл”-д мод тарих хүсэлт хэр их ирж байна вэ?
-Нийслэлд “Итгэлийн төгөл” цэцэглэж, дүүрэг бүрээс гэр бүлүүд, байгууллагууд мод тарьж байгаагаас гадна Ази номхон далайн орны, хамтын ажиллагаатай хотуудын төлөөлөгчид ч оролцож байгаа. Үүнтэй холбоотойгоор олон байгууллага хүсэлтээ ирүүлсэн. Уншигч та бүхэн ч гэсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна манай www.ubpark.mn хаягаар холбогдох боломжтой.
Та бүхэн “Итгэлийн төгөл”-д нэгдээрэй.