2015.07.17

Цэцэрлэгт хүрээлэнгийн 10 га талбайг Хятадууд тохижуулна

Ази номхон далайн бүсийн ойн сүлжээний хоёрдахь удаагийн хурал Монголд болж өндөрлөлөө.

Улмаар өнөөдөр Төв азийн ойчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн нэрэмжит төгөл бий болгож, шинэс моддыг тарьлаа.  Тус цэцэрлэгт хүрээлэн нийт 975 га талбайтай. Үүнээс 185 га-д нь тохижилтын ажил хийгээд байгаа. Цэцэрлэгт хүрээлэнгийнхэн Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт хараад суух биш,  өөр ямар боломж буйг эрэлхийлж, гадны буцалтгүй хөрөнгө оруулалт, хувь компани, иргэдтэй хамтран ойн төгөлүүдээ нэмэгдүүлдэг байна. Энэ дагуу БНХАУ-ын ойн шугуйн дарга цэцэрлэгт хүрээлэнгийн 10 га талбайг тохижуулж өгөхөөр боллоо.