Бортогтой технологийг ашиглан жилийн дөрвөн улиралд мод тарина
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг
2015.07.22

Бортогтой технологийг ашиглан жилийн дөрвөн улиралд мод тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь иргэдийн ая тухтай байдлыг хангаж, Улаанбаатар хотын тоосжилтыг бууруулах, цэвэр усны эх ундаргыг хамгаалан эрүүл эко орчин бүрдүүлэх эорилгоор “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Угхөтөлбөрийн хүрээнд нийт 15000 мод бүхий төгөл байгуулах ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг санаачилж “Итгэлийн төгөл" ТББ-ынхан хамтран ажиллаж байна. Энэ талаар болон ҮЦХ-ийн үйл ажиллагааны талаар ҮЦХ-ийн дарга Б.Саранчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-“Итгэлийн төгөл” төслийн хүрээнд олон газрын хамт олон төгөл байгуулж байна. Одоогоор энэ хүрээнд хэчнээн мод тариад байна вэ?

-Манай цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулалт хийхээс гадна иргэдийнхээ байгаль дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлэхийн тулд олон төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Итгэлийн төгөл” байгуулах явдал юм. Манай орны цаг уурын нөхцөл байдлаас хамааран жилд хоёр удаа мод тарьдаг. Харин манай “Итгэлийн төгөл” төслийн онцлог нь бортогтой технологийг ашиглан жилийн дөрвөн улиралд мод тарих боломж олгодгоороо давуу юм.

Бид уг төслөө “Итгэлийн төгөл” гэж нэрлэсний учир нь амьдрал  өөрөө итгэл дээр тогтдог учраас тэр. Сүүлийн үед итгэл гээч зүйл манай нийгэмд алдагдаад байгаа учраас бид бага ч гэсэн гэрэл гэгээ бий болгохын тул мод тарих уг төслөө “Итгэлийн төгөл” хэмээн нэрлэсэн. Харин хамгийн гол нь бид тарьсан модоо орхидоггүй, нэг бүрчлэн арчилж тордон ургуулдаг.

Өнгөрсөн долоо хоногт Ази номхон далайн олон орны төлөөлөгчид ирж шинэс тарьлаа.  Мөн ойн захиргааны дэд сайд  манай цэцэрлэгт хүрээлэнд ойн төгөл байгуулахаа амласан нь  маш том хөрөнгө оруулалт юм. Ер нь бид техник эдийн засгийн үнэлгээндээ тулгуурлан олон орны байгууллагатай хамтарч ажиллах санал тавьдаг. Үүний үрээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Энэ маань зөвхөн иргэдийн төлөө хийж байгаа бүтээн байгуулалт.

-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад бороо хур багатай, гандуу байна. Харнн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж сайхан ногоорч байна. Ер нь та бүхэн ямар технологиор ногоон байгууламжаа тэттэж, хадгалж байгаа вэ?

-Мод ургуулна гэдэг хүүхэд арчлахтай адил нөр иххөдөлмөр шаарддаг. Тиймээс бид мод бут бүртээ нялх хүүхэдтэй харьцаж байгаа мэт анхаарал тавьдаг. Хортон шавжаас урьдчлан сэргийлэхээс эхлээд бүхий л арчилгааг мэргэжлийн төвшинд хийж байж, өнөөдөр цэцэрлэгт хүрээлэн маань сайн ургалттай байгаа.

-Одоогоор цэцэрлэгг хүрээлэнд хэчнээн төрлийн мод сөөг ургаж байна вэ?

-Манай цэцэрлэгт хүрээлэнд 22 төрлийн 110 гаруй мянган мод сөөг 95 хувийн ургалттай ургаж байгаа. Татвар

...Мод ургуулна гэдэг хүүхэд арчлахтай адил нөр их хөдөлмөр шаарддаг. Тиймээс бид мод бут бүртээ нялх хүүхэдтэй харьцаж байгаа мэт анхаарал тавьдаг. Хортон шавжаас урьдчлан сэргийлэхээс эхлээд бүхий л арчилгааг мэргэжлийн төвшинд хийж байж, өнөөдөр иэиэрлэпг хүрээлэн маань сайн ургалттай байгаа...

төлөгчдийн мөнгөөр бий болж буй цэцэрлэгт хүрээлэнгээ хайрлаж хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Тиймээс хог хаяж орчноо бохирдуулан, мод бутыг хугалж тасдаж байгаа хүмүүст шаардлага тавьдаг. Ер нь ирээдүин саин саихны төлөө бодит хөрөнгө оруулалт хийж буй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхгүй, устгаж, үгүйсгэж байгаа зарим хүмүүст миний хувьд үнэхээр харамсдаг.

-Танай хүрээлэн хэчнээн ажилтантай вэ?

-Манайх үндсэн 80, гэрээт 30 орчим ажилтантай. Нэг хүнд таван га талбай ногддог болохоор манай ажилчид харьцангуй ачаалалтай ажилладаг. Тухайн  хүн оногдсон талбайгаа арчилж, хортон шавжаас хамгаалж маш сайн ажиллаж байгаа.Бид зөвхөн улсын төсвийг хараад суувал ажил урагшлахгүй. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарласан олон байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ дагуу тун удахгүй Сөүл хотоос хүүхдийн тоглоомын иж бүрдэл ирнэ. Ер нь манай хөрөнгө оруулагчид гүйцэтгэгч байгууллагаа өөрсдөө сонгон шалгаруулдаг зарчимтай. Бид бэлэн мөнгө авдаггүй, харин гүйцэтгэсэн ажлыг нь л хүлээж авдаг.

-“Итгэлийн төгөл”-д дараагийн ээлжинд ямар байгууллага мод тарихаар хүсэлтээ өгөөд байгаа вэ?

-Манайд олон байгууллага хүсэлтээ ирүүлсэн. Бид зуны турш мод тарина.