Шинэ парламентаар шинэ Үндсэн хуулийг батлуулах хэрэгтэй
Монгол Ковсерватив намын дарга Н.Дашдаваатай ярилцлаа.
Хаврын чуулганаар Улстєрийн намуудын тухай хуулинд єєрчлєлт оруулах болж байна. Танай нам саналаа хvргvvлсэн vv?
-Намууд олон удаа санал солилцсон. Манай нам бичгээр саналаа хvргvvлсэн. Тухайлбал санхvvжилтыг ил тод болгох хэрэгтэй. Санхvvжилтаар дамжуулан эрх мэдэл, албан тушаал наймаалцах, хээл хахуулийн сvлжээ vргэлжилж байна Энийг л таслан зосгоох хууль болох ёстой. Намуудад vйл ажиллагааны хяналт тавих шаардлага гарч байна. Намуудын амлалт мєрийн хєтєлбєрийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг хууль хэрэгтэй. Жишээ нь 100000- 1500000 тєгрєг гэж амлачихаад тэрийгээ эрх баригчид хэрэгжvvлээгvй бол тэр нам ард тvмнийг хууран мэхлэж гэмт хэрэг vйлдсэн гэсэн vг. Ийм зvйлтэй хуулийн хариуцлага тооцдог байх ёстой. Vзэл баримтлал давхцахгvй байх хэрэгтэй.
Намын чухал зvйл vзэл баримтлал юм. Тухайн нам мєрийн хєтєлбєрєє гаргахдаа тухайн vзэлд тулгуурлан хєгжvvлэх асуудалт авих ёстой. Консерватив vзэл, социал демократ vзэл тулгуурлаж улсаа ингэж хєгжvvлнэ гэж танилцуулах ёстой. Тvvнээс биш vзэл баримтлалгvй намд улс орныг хєгжvvлэх ямарч санаа, ямарч арга байхгvй. Хатуу гиншvvнлчлэлийг хязгаарласан хууль болох ёстой. Сонгох эрх чєлєє бол хамгийн чухал эрх чєлєє юм. Хатуу гишvvчлэлээр дамжуулж сонгох эрх чєлєєнд халдаж болохгvй. Энэ мэт асуудлууд дээр тодорхой санал гаргасан.
-Мєн сонгуулийн тухай хуулинд єєрчлєлт орох нь танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн холимог системийг дэмжиж байгаа. Холимог систем Монголуудын жалга довын vзлийг арилгахад дэвшил болно гэж vздэг. Бид жалга довноос гарч дэлхийг харж ажиллах шаардлага гарч байна. Мєн хар хайрцагын хяналтын тооллогыг олон нийтийн оролцоотой маргаан vvсгэхээргvй тоолдог болох ёстой. Одоогийн хуулиар сугалааны зарчимаар 100 хэсгийн хороотой газар 3 хайрцаг тоолно гэдэг хуультай. Энэ хардлага дагуулж, эргэлзээ тєрvvлж байна.Тиймээс маргаан гарсан бvх газарт гараар хяналтын тооллогонд оруулахад л тэр хардлага эргэлзээ байхгvй болно. Сонгуулийн сурталчилгааны хоногыг уртасгах хэрэгтэй. Тухайн нам улс орныг авч явах чухал саналаа 35 хоногт багтааж олон нийтэд хvргэнэ гэдэг дэндvv давчуу юм. 321 сумаар орж танилцуулж сурталчилах хэрэгтэй. Бид чинь таруу байрласан ард тvмэн шvv дээ.
-Vндсэн хуулийг УИХ-ын намрын чуулган аар хэлэлцэж шинэчлэх нь улс тєрийн хvчнvvд єєр єєрийн байр суурийг илэрхийлж байх шиг байна?
-Vндсэн хуулийн єєрчлєлтийг шинэ парламент хийх хэрэгтэй. Бvрэн эрх нь дуусах гэж байгаа парламентаар ерєєсєє єєрчлvvлж болохгvй. Тэр тусмаа хамтарсан засаглалтай намуудын тvрэмгийлэлээр єєрчлєлт оруулж болохгvй. Дахиад єєрчлєх шаардлага гарах вий гэж болгоомжилж байгаа. Франц улсад шинэ парламент VХ–даа єєрчлєлтєє хийгээд ажиллаад явдаг жишиг байдаг юм билээ.
Шинээр бvрэлдсэн парламент vндсэн хуулийг єєрчлєх нь нам, бvлэг, фракцуудын лобби, харилцан тохиролцоо орохоос сэргийлж байгаа юм. Нэн ялангуяа Vндсэн хуулийн тєрийн байгуулалтын хэсэгт бодлоготой єєрчлєлт хийх ёстой. Жишээ нь: Засгийн газрыг Ерєнхийлєгч тэргvvлдэг байх, Хууль тогтоох байгууллагад сонгогдсон хvмvvсийг гvйцэтгэх засаглалд оруулахгvй байх, шvvх засаглалыг Ерєнхийлєгчийн эрх мэдлээс холдуулах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ нэг зvйлийг бид бодох ёстой. Vндсэн хууль єєрчлєлєє гээд Монгол сайн сайхан болохгvй. Тєрийн тоглоомын дvрмийг л єєрчилж байгаа юм. Хулгай эрх мэдэлтэнгvvд, ёс суртахуунгvй хvмvvс тєрийн эрх байгаа цагт Монголын хєгжилд чєдєр болсоор байна.
-Оюу толгой, Ноёнуул гээд стратегийн ордуудыг эргэлтэд оруулж хєдєлгєх асуудал нийгмийн багагvй сєргєлдєєнтэй тулгарч байна. Энэ талаар бодлогын тvвшинд ямар байр суурьтай байна?
-Стратегийн оруудыг ашиглах ёстой. Гэхдээ нэгийг хоёр болгох дvрэм vйлчлэх ёстой. Нэг vнэ цэнэтэй зvйлээ зараад vнэ цэнийг нь хоёр дахин єсгєж бvтээх ёстой. Айлаар бодоход єлсєж vхэхгvйн тулд vнэтэй хєєрєгєє зараад хоёр хєєрєгний vнэ цэнэтэй зvйлийг бий болгох ёстой. Энэ олон ордуудын vр єгєєж ард тvмэнд наалдах ёстой. Гэрээгээ сайн хйих ёстой. Зарцуулалтаа нэгээс хоёрыг бий болгоно гэж хєндлдєнгийн хяналтыг сайн хийх ёстой. Байгаа баялагаа ашиглаж єндииж босохоос єєр арга байхгvй. Тэртээ тэргvй гадаад єр ДНБ-ний 60 гаран хувьтай тэнцvv болж єрийн хvvдий болсон байна. Монгол хvнд 5000 ам.долларын єр ногдож байна. Бидний тавьсан єр хангалттай болсон шvv дээ. Энээс цааш хяналтгvй их явбал Vндэсний аюулгvй байдалд аюултай.
-Эдийн засгийн хvндрэлийг даван гарах гарцыг та юу гэж харж байна?
-Гадаадын хєрєнгє оруулалтаас их айж эмзэглээд байх хэрэггvй. Гараа дэлгээд хvлээж авах хэрэгтэй. Харилцан ашигтай зарчмаа баримтлаад оруулаад байх хэрэгтэй. Дунд нь хувийн сонирхолоор хандаж, авлига авагчид л гараа татчих хэрэгтэй. Тэгж байж Монголын эдийн засаг нэг алхам ургашлана.
Гадаадаас вальют оруулж ирэх боломжтой vйлдвэрvvд, баялаг бvтээгчдийг тєрєєс тусгай гэрээгээр дамжуулан яаралтай хvчтэй дэмжих хэрэгтэй. Vндэстэн дамжсан vндэсний vйлдвэрvvдийг бий болгох ажлыг одооноос эхлvvлэх хэрэгтэй. Ингэж эдийн засаг дахиад нэг ахлам ургашлана. Иргэнийг орлогыг нэмэгдvvлж цалин сайн байж эдийн засаг сэргэх дараагийн боломж бvрдэнэ.
Тэд авсан цалин олсон орлогоо улсынхаа эдийн засагт оруулна. Иргэндээ мєнгє єгч байж Монголын эдийн засгийн урсгал сайжирна. Ингэвэл дахиад нэг алхана. Макро эдийн засгийн тэлэх бодлогыг зоригтой хийж байж л эдийн засагт хонгилын vзvvрт гэрэл гарна. Улс орныг дампууралд хvргэж, хараа хяналтыг сулруулдаг чєлєєт эдийн засгийн бодлогыг марко тvвшинд хэрэглэж болохгvй. Улсаараа сvйрнэ. Макро тvвшинд хамтын зах зээлийн эдийн засгийн бодлого, микро тvвшинд чєлєєт зах зээлийн эдийн засгийг хэрэгжvvлэх хэрэгтэй.Хєгжилтэй орнууд ч ийм бодлого барьж байна.
-Та хамтын зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор Монгол хєгжих ёстой гэж vзэж байна уу?
-Тийм. Монголын эдийн засаг Монголын онцлогт тохирсон хамтын зах зээлийн эдийн засгийн хэлбэрийг авч хэрэгжvvлэн хєгжvvлэх шаардлагатай. Хамтын зах зээлийн эдийн засаг нь тєр болон эдийн засаг хоёрын харилцааг хамгийн сайн хангадаг. Тєрийн бодлого нь эдийн засгаа дэмждэг, эдийн засаг нь тєрийнхєє бат бэх байдлыг нь хангадаг харилцан уялдаатай систем гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамтын зах зээлийн эдийн засагтай орнуудад vндэстний хэмжээний олон улсад єрсєлдєхvйц корпорациуд бий болдог учраас ажилгvйдэл маш бага тvвшинд байдаг.
Хамтын зах зээлийн эдийн засаг нь хувийн ємчийг дэмждэг мєн тєрийн оролцоог чухалчилдаг. Хамтын зах зээлийн эдийн засгийн системд компани, корпораци, хувь хvмvvс нь хувьдаа ашиг олохыг чухалчилдаггvй ба нийт vндэстний эрх ашиг, vндэстний аюулгvй байдлын тєлєєл ажилладаг. Хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжvvлэхийн тулд Vндэстний Хєрєнгє Оруулалтын Санг байгуулах шаардлагатай.
Vндэстний Хєрєнгє Оруулалтын санд тодорхой хэмжээний хєрєнгє байршуулж уг байршуулсан хєрєнгийг vндэстний эрх ашгийг ємнєє тавьсан vндэстэн дамнасан корпорациудыг байгуулахад болон улс орны бvтээн байгуулалтад зориулах зорилготой ажиллах хэрэгтэй.
-Ажилгvйдэл ихэдлээ, орлогогvй иргэд олон болж байна. Одоо яах вэ?
-Орлого муутай, цалин багатай иргэнтэй улс орон єндєр хєгжилд хvрсэн тvvх байхгvй. Ажилгvйдлыг тєрєєс зохиомолоор шийдэх бодлого барих ёстой. Ихэнх орнуудад ийм бодлого барьж байна. Монгол хvн єлсєж, хоосон хонож болохгvй. Тиймээс тэр хvмvvсийг ажилтай байлгах vvргийг тєр хариуцах ёстой. Тєр vvрэгээ гvйцэтгэж чадахгvй байгаа учир олон хvний амьдрал орлогогvй байна. Хувийн хэвшил, бизнесийн орчин сайжирсаны дараа тєр тэр бодлогоо больж болно. Тєр нийгмийн баталгаатай дундаж давхаргыг бий болтол оролцохоос єєр арга байхгvй.
-Залуучуудын талаар ямар бодлого хэрэгжvvлэх вэ
-Залуучуудад хоёр зvйлийг бий болгож єгєх хэрэгтэй. Нэгдvгээрт залуучуудыг тєрийн алба, хувийн хэвшил гэж ангилалгvй орон сууцны асуудлыг шийдэж єгєх хэрэгтэй. Монголд 300 000-хан залуу гэр бvл байна шvv дээ. 30 сая залуучуудтай улс орнууд асуудлаа шийдээд явна шvv дээ. Хоёрдугаарт тэднийг хангалттай орлоготой байх боломжийг бий болгож єгєх ёстой. Монголын нийгэм дэндvv харгис байна. Гадаадад боловсрол эзэмшсэн залуучууд эх орондоо ирээд шууд гудамжинд гарч байна.
Тэднийг тархийг хєгжлийн тєлєє ашиглах орчин байхгvй байна. Тэрийг тєр бий болгох ёстой. Их сургууль тєгссєн залуучууд бас л гудамжинд байна. Тэднийг хєдєлмєрлєх, амьдрах, бизнес хийх орчныг бодлогоор хангаж єгєх ёстой. Тєр оролцохгvй бол энэ асуудлууд шийдэгдэхгvй. Тєр оролцож асуудлаа шийдээд дараа нь аажимаар бодлогоо єєрчлєх ёстой.
-Эрх баригч намуудын рейтинг тvvхэндээ анх удаа 20 хувиас доош орсон судалгаа зарлагдсан байна. Намуудыг дэмжих нь багаслаа гэсэн яриа гарах боллоо.
-Намууд л тухайн орныг авч явах бодлогоо, ухаанаа уралдуулна. Намуудад л улсын хэмжээний цогц мєрийн хєтєлбєр бий. Дэлхийн 200 гаруй орны жишиг шvv дээ. Тэднээс єєрєєр явах зам байхгvй. Ганц нэгээрээ гарсан хvмvvс улс орны хэмжээний бодлого гаргаж тавих боломжгvй. Хэрэгужvvлэх ч боломжгvй юм. Энэ намуудын рейтинг бага байгаа нь эрх баригч намуудын 25 жилийн хєдєлмєрийг ард тvмэн vнэлсэн хэрэг. Тэд муу дvн авч байна л гэсэн vг.
-Зарим улс тєрчдийг популизм хийж байна гэж шvvмжлэх боллоо. Улс тєрд популизм байх ёстой юу?
-Асуудал шийдэхэд гацаа vvсгэдэг популист улс тєрчид Монголд цєєнгvй байна. Сонгогчид тєрд гавьяа байгуулаагvй олон жил популизмдсан нєхдийг таньдаг болцон ш дээ. Ийм хvндрэлтэй цаг vед популистууд тєрд єг л дєє. Гэхдээ тэд байхаараа улс тєр бас сонирхолтой.
-Танай нам 2016 онд нэр дэвшигчдээ ямар шалгуураар дэвшvvлэх вэ?
-Хуулинд шалгуурууд нь байгаа. Монголоо гэх сэтгэл хамгийн их хэрэгтэй байна. Єєрєє байртай болохоосоо ємнє олон хvнийг байртай болох хуулийг, тогтолцоог, эдийн засгийг шийдэх хvн хэрэгтэй байна. Єєрєє хєлжихєєсєє ємнє бусдыг єндєр цалин хангалттай орлоготой болох тогтолцоог шийдэх хvн хэрэгтэй байна. Бид аль ч шатанд нэр дэвшиж буй хvнээс сонгуульд зориулж ямарч санхvvжилт, мєнгє авахгvй шийдвэр гаргасан. Энэ нь намд элдэв мєнгє тєлдєгєєс болоод нэр дэвшиж чаддаггvй олон хvн боломж олгож байгаа.