Н.Дашдаваа: Монгол Улс үхээнц улс төрөөсөө салах цаг нь болсон
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа
2015.05.29

Н.Дашдаваа: Монгол Улс үхээнц улс төрөөсөө салах цаг нь болсон

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай ярилцлаа.

Танай нам байгуулагдаад жил болж байна. Энэ хуга­цаанд  ямар үйл ажиллагаа явуулж байв?

-Манай нам үүсгэн байгуу­лаг­даад жилийн нүүрийг үзлээ. Энэ ху­га­цаанд намын мөрийн хө­төл­бөр, үзэл баримтлалыг сур­талчилах ажлыг эхлүүлээд явж байна. 

Сүүлийн үед манай на­маас “Дэлхийн  хараатай Монгол-2050” гээд стратегийн б­а­римт бичгийг гаргасан. Үүнийгээ олон нийтийн хүр­тээл болгохоор ажиллаж бай­на. Түүнчлэн Монгол Улсын үндэс­ний аюулгүй байдал, улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал гэсэн таван асуудлыг тусгасан.  

-Монгол Консерватив на­мынхан улс оронд үүсээд бай­­гаа өнөөгийн нөхцөл бай­далд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Бид улс орны өнөөгийн нөхцөл байдалд нэлээд шүүмж­лэлтэй хандаж байгаа. Энэ та­лаар манай намын үзэл баримт­лалд ч тусгагдсан. 

Түүнчлэн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржид ханд­сан асуулгыг хүргэж бай­­гаа. Энэ асуулга цаашид үр­­гэл­жилнэ. Нөгөөтэйгүүр, муу­­лахаас илүүтэй төрийн тэр­­гүүний хувьд Монгол Ул­сын хувь заяа,  хөгжлийг авч явах үйл ажиллагаагаа  зориг­той эхлүүлээч гэдгийг са­нуулж байгаа. 

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярт өр­шөөл үзүүлсэн явдалд бид­ний зүгээс шүүмжлэлтэй хан­даж байгаа юм. Тэр хүнийг өр­шөөх, өршөөхгүйдээ гол нь биш. Үнэхээр авлигын  хэрэгт хол­богдсон нь үнэн юм бол энэ мэтээр өршөөгөөд, уучлаад явж болохгүй. 

Авилгын хэрэгт хол­боотой нь батлагдсан то­хиолдолд өмгөөлөөд, хам­гаалаад, өршөөгөөд явдаг юм байна гэсэн асуудал тавигдаж бай­на. Цаашилбал, энэ мэт­чи­лэн хэрэгт холбогдчихоод өр­шөөлд, уучлалд, хамрагддаг жишиг тогтчих вий гэж санаа зовниж байгаа. 

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэл­мэгдүүлсэн байна гээд нот­логдож байгаа бол өөр асуудал шүү дээ. Тиймээс манай на­мын зүгээс хүний өөрийн гэлт­гүй авлигатай тэмцэх аж­лаа шу­дар­гаар хийгээч ээ гэд­гийг Ерөн­хийлөгчид давхар са­нуулж бай­гаа юм. 

-Сүүлийн үед намын тө­лөвшил, задралын талаар их ярих болжээ. Манайд намын тө­лөвшил хэр тогтсон бэ. Энэ талаар таны байр суу­рийг сонсвол?

-Манай намын хувьд үүсэн бай­гуулагдсан тэр цагаас аваад нэг үзэл баримтлал бод­ло­гыг бариад явж байна. Нөгөө­тэйгүүр, олон улсын жишигт ямар байна гэдгийг гол зорилгоо болгоод явж байна. Улс орныг авч явж байгаа бүтэц нь оли­гархи, луйварчид байна. 

Ийм хүмүүсээр  удирдуулчихаар  улс орны нөхцөл байдал дагаад энэ зүйл рүүгээ орж байна. Эдгээр асуудалд манай намын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Ер нь аливаа нам ард түмний дуу хоолойг илэрхийлдэг байх ёстой. Төр ч бас ийм байх хэрэгтэй. 


Түүнчлэн ма­най улсад намын төлөвшил бай­даг­гүй. Ардчилсан нам, Мон­­гол ардын нам хоёрыг том нам гэсэн үнэлэмжээр хар­­даг. Үнэндээ бол дотор нь оро­хоор автоматаар үзэл ба­римт­­лалаа мэддэггүй хүнийг нам­даа элсүүлдэг. 

Ойрын жи­шээг дурьдахад МАН-ын Бага хур­лаас хүмүүс их зүйлийг хүлээж байсан. Харин тэр зүйл нь болсонгүй, гарсангүй. Ахиад л нөгөө олигархи, луйвар­чид­тайгаа  үлдлээ. Намаа ийм зүй­лээс салгаж чадахгүй байгаа хү­мүүс яаж улс орноо цэвэрлэж чадах вэ дээ. 

Ийм зүйл дээр ард иргэдийн итгэл, үнэмшил ал­дарч байна. Намуудын шинэч­лэл гэхээр удирдлагаа солихоор ойлгодог. Харин түүний оронд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амласан амлалт, бодлогодоо л тууштай байх хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам авлигатай тэмцэнэ гэж ам­лаж байсан. Өөрсдийнхөө хүмүүс­тэй тэмцэж чадахгүй л байна шүү дээ. Тиймээс төрийн эрх ба­ригч энэ хоёр намаас ард тү­мэн том зүйл хүлээх хэрэггүй бол­жээ. 

-Улс төрийн жижиг намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аль нэг намыг дэмжих байдлаар оролцож байсан. Харин танай намын ту­хайд аль нэг намыг дэм­жиж орол­цоогүй. Ямар шалт­гаа­ны ул­маас дэмжиж орол­цоогүй юм бэ?\

-Жижиг намууд бүгдээрээ аль нэг намын халаасанд багтчихсан байна. Гудамжны  хэллэгээр бол “бөгс” долоогоод явж байна шүү дээ. Таван төг­рөг, цөөн суудлын төлөө л эвсч байна. Тэгэхээр сөрөг хү­чин гэдэг зүйл үгүй болж бай­на.

Харин манай намын тухайд парламентад суугаад сөрөг хү­чин болж чадахгүй бол гаднаас ч хамаагүй сөрөг хүчин болъё гэж бодож байгаа. Хэд хоногийн өм­нө  паралментад суудалгүй на­муудын дарга нарын уулзалт болсон. Сөрөг хүчин гэдэг бол улс төрийн намуудын хийх ёстой зүйл. 

Тиймээс хамтдаа дуу хоолойгоо нийлүүлээд ажиллая гэж ярилц­сан. Энэ ч үүднээс ма­най нам сөрөг хүчний үүр­гээ гүйцэтгээд ажил­лаад явж байгаа гэж бод­дог. Мөн УИХ-ын ги­ш­үүн С.Баярцогтоор тол­гойлуулсан улс тө­рийн намуудын тухай хуу­лийн шинэчилсэн най­руулгын төсөл явагдаж бай­гаа. 

Улс төрийн намуудын ойл­гогдох хамгийн чухал зүйл нь үзэл баримтлал шүү дээ. Өнгөр­сөн оны сонгуулиудаас харахад намуудын үзэл баримтлал үгүй болж, улаан дээлтэй “чавганц” гэдэг шиг зүйл болсон. Одоо бол Монгол Улс үхээнц улс төрөөсөө салах цаг нь болсон. Үүнийг жирийн ард иргэд ч ойлгох хэрэгтэй. 

Ардчилсан нам, Монгол ардын намын тухайд хувийн эрх ашгаа дарга нар дээгүүрт тавьж, улс орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн амьжиргаанд гарсан өөрчлөлт нь хаана вэ. Дээгүүрээ баяжаад, ард түмний амьдралд гарсан өөрчлөлт байхгүй. Энэ чинь ардчилал юм уу. Үгүй л биз дээ. 

Энэ асуудлыг эргүүлээд тавих хэрэгтэй. Аливаа намын явсан мөр эргээд харахад ард түмнээсээ ичих зүйл байхгүй байх ёстой. Түүнчлэн намуудын төлөвшилийн тухайд ямар нэгэн үзэл баримтлал нь тодорхой байх ёстой. Үзэл баримтлалдаа тулгуурласан ямар үйл ажил­лагааг яаж авч явах гэж байгаа юм бэ гэдгээ ард иргэдэд нээлт­тэй мэдээлэх ёстой. 

-Ерөнхийлөгчийн сонгуульд хэр­хэн оролцсон талаараа тайл­барлаач?

-Манайх чинь консерватив үзэл­­тэй нам шүү дээ. Консерватив гэ­дэг нь тухайн үндэстний түү­хээс хамаараад өөр өөр байдаг. Дэл­хий дээр манайх шиг  аугаа түүхтэй үүрэг гүйцэтгэсэн улсад консерватив үзэл зайлшгүй байх шаардлагатай. 

Энэ нь даяар­чиллын эрин зуунд тухайн үндэс­тэн онцлогтойгоо байх, уусахгүй байх, оюуны олон үндэсний аюул­­гүй байдлын дархлаатай байх суурийг хадгалдаг үзэл юм. Тэгэхээр Ардчилсан нам ли­бе­­рал, Монгол ардын нам со­циа­лист демократ   үзэлтэй гэж явдаг. Бид өөрсдөө ийм үзэл ба­­римтлалтай. 

Тэгэхээр ийм үзэл баримтлалыг дэвшүүлж  бай­гаа намыг дэмжинэ гэдэг хүнд­рэлтэй. Мөрийн хөтөлбөр дундаас бид нар зарим зүйлийг хайсан. Харамсалтай нь бидний үзэл баримтлал, үйл хэрэгтэй зохицоод явах зүйл тун ховор байсан. Мөрийн хөтөлбөрүүд хангалтгүй байсан. Тиймээс дэм­жихээ илэрхийлээгүй. 

Түүнч­лэн бусад жижиг намууд шиг байхыг хүсээгүй.  Хэн нэгнийг дагадаг, эрх ашиг албан тушаал амбийц хөөдөг зүйлээс ангид байна. Ер нь засаг барихын төлөө байгуулагдаж байгаа шүү дээ. Тиймээс жижиг намуудыг нэтгэхийг нь нэгтгэж, тараахыг нь тараах ёстой. Барууны үзэл­тэй хэмээн өөрсдийгөө тодор­хойл­сон намууд нэгдэх хэрэгтэй. Ха­рин зүүн нь зүүнээрээ нэгдэх хэ­рэгтэй.

-Намууд  гишүүнчлэлийнхээ тоогоор уралддаг болжээ. Та­най намын тухайд одоогоор хэч­нээн гишүүнтэй болж бай­на  вэ?

-Олон улсад гишүүнчлэлгүй нам олон бий. Манайхан шиг аймаг, сумаараа дүүрэн нам бай­на гэж байхгүй шүү дээ. Эц­сийн эцэст энэ нь хүний эр­хийн асуудлыг хөнддөг. Ялсан на­мынхан сумандаа овгор нь болж ялагдсан нь  дөрвөн жил шоов­дор­логддог үзэл тогтоод удаж байна шүү дээ. 

Харин энэ  балай үзлээсээ  татгалзах хэрэгтэй. Тухайн намын үзэл баримтлалыг дэмжиж болно. Гэхдээ ма­най улсад хүмүүс намын гишүүнч­лэлээс татгалзана гэж байхгүй юм шиг байна лээ. Анх намыг үүсгэн байгуулахдаа 801 хү­ний гарын үсэг цуглуулдаг. Одоо­гоор манай нам мянга га­руй гишүүнтэй. 

Бидний үзэл ба­римтлалыг дэмжээд ирсэн хү­нийг гишүүнчлэлээр авна. Түү­нээс бусад намынхан шиг манайд өнөөдөр төчнөөн хүн элснээ энэ тэр гэдэг бол шууд хэлэхэд улс төрийн шоу шүү дээ. Бүр энэ нь ард түмнийг до­ромжилж байгаа хэрэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, чи үзэл ба­римтлалгүй учир энэ намаасаа га­раад манайд орчих гэж до­ромжилж байгаа хэрэг.

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам өөрийн гэсэн үнэ­лэлт дүгнэлтийг өгсөн байх. Зарим намуудын зүгээс өр­сөл­дөгчгүй сонгууль болсон гэх зүйлийг хэлсэн байсан?

-Сурталчилгаа явдагаараа  яв­сан л даа. Харин миний хувьд хар машинд итгэлгүй байгаа. Хү­мүүсээс асууж, лавлаж үз­­сэн эрсдэлтэй  юм байна лээ. Гэх­дээ энэ бол хардлага шүү дээ. Түүнчлэн энэ цаг мө­чид Ц.Эл­бэг­доржоос өөр Ерөн­хий­лөгч бол­чих хүн харагд­аагүй.