Даргыг нь солихын тулд хуулиа өөрчилж байна
УИХ-ын чуулган
2015.05.29

Даргыг нь солихын тулд хуулиа өөрчилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэллээ.  Уг хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд цагдаагийн ёс суртахууны талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Увс аймгийн малчныг Ховд аймгийн цагдаагийн дарга баривчлаад авч явж байна. Яагаад Увс аймгийн цагдаагийн дарга харъяаллын  хүнээ хамгаалж  чадахгүй байна вэ?” гэсэн бол УИХ-ын гишүүн А.Бакей “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хүнийг танигдахгүй болтол зодсон хэрэг гарч байна. Хуулийн байгууллагынхан үүнийг хянаж шалгадаг байх хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “ Гэмт хэрэг хийгээгүй хүнийг дуудаж авчраад хэрэг хүлээлгэж байна. Сэжигтнээр тооцдоггүй болж байгаа юм бол хууль сахиулагчийн ажиллагаанд ямар хяналт тавьж байна вэ? Зөрчил мөрдөн байцаах үйл ажиллагаанд гарч байна. Буу тулгаж, цонхоор шинэ гэж, хууль бусаар хорьж байж хэрэг тулгадаг асуудал байна. Дээр нь тухайн хүнийг гэмт хэрэг хийгээгүй байхад нь хэвлэлээр нэр төрд нь халддаг хэрэг гарч байна. Цагдаагийн нэрийг бариад, айлгаад дарамтлаад явж байгаа нь аль ч талаасаа байж болохгүй” гэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд “Цагдаагийн хувцас өмсөөд гэмт хэрэг үйлдээд, залилан хийгээд явж байгаа зүйл гарсан. Битгий гэмт хэрэг нуугаад бай. Улс төрчдөөс хараат байдаг гээд байна. Р.Чингис дарга та ямар улстөрчийн хараат байдаг юм ” хэмээн ЦЕГ-ын даргад хатуухан хэлж байлаа. ЦЕГ-ын дарга Р.ЧингисХуулийн дагуу өргөсөн тангарагтай үнэнчээр ажлаа хийж байна гэв. Харин 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Цагдаагийн албыг шинэчилж байгаагийн эцсийн зорилго нь цагдаагийн даргыг солих гэж байгаа юм. Хуулиар зохицуулсан зүйлийг өөрчилж чадахгүй байгаа болохоороо хуулийг нь өөрчилж байгаад даргыг нь сольдог боллоо.  Улсын ерөнхий прокурор байхдаа ч ийм зүйл хийдэг байсан хэмээн бухимдангуй хэлэв.

Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахаар үед гишүүдийн ирц хэлэлцэхгүй байлаа. Тиймээс санал хураалтыг маргааш явуулахаар болов.  Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.