Удирдах зөвлөлийн анхдугаар хурал, семинар болов
2015.05.14

Удирдах зөвлөлийн анхдугаар хурал, семинар болов

Монголын Барилгын Үндэсний Ассоциациын Удирдах зөвлөлийн 2015 оны андугаар хурал 2015 оны 05-р сарын 02-ны өдөр Монголика зочид буудалд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн оны тайлан болон энэ оны төлөвлөгөө, бүтэц, төсвийн талаар хэлэлцлээ.

УДГ болон гишүүн байгууллагуудад зорилусан семинарыг Монхорус интернэшл компани ивээн  тэтгэн зохион байгууллаа.  Компанийн хөрөнгө оруулагчид, эздүүд болон ТУЗ-ийн гишүүд нь асар хурдан өөрчлөгдөж буй улс төр, эдийн засгийн болоод гипер-өрсөлдөөнт орчинд байгууллагынхаа урт хугацааны тогтвортой ажиллагааг хангах ихээхэн авъяас чадвар, тэвчээр шаардсан ажлыг амжилттай зохион байгуулахын тулд бизнесийн төгөлдөржилтийг бий болгох тусгай мэдлэг, ур чадварыг эзэмших шаардлагатай болж байна.

Монхорус интернэшнл компанийн шинээр барилгын салбарт нэвтрүүлж буй АBB брэндийг танилцууллаа. Мөн МБҮА-ын хийсэн Орон сууцны зах зээлийн өнөөгийн байдал судалгааны дүгнэлтийг болон Барилгын мэдээлэлтэй загварчилал шинэ технологийн талаар танилцуулсан нь гишүүн байгууллагуудын анхааралыг ихээр татсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.