Хан-Уул дүүргийн ИТХ-аас нээлттэй сонсгол зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөдөл, гомдлын хороо Иргэний танхим хамтран “Нэхмэлийн шар”-ын байрнуудын дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр нээлттэй сонсгол зохион байгууллаа.
Нээлттэй сонсголд тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох мэргэжилтэнүүд, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Дэд бүтэц, барилгажилтийн хороо, дүүргийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Мэндсайхан, 2,3 дугаар хорооны иргэд оролцлоо.
Мөн 15 дугаар хороонд байрлах үйлдвэрийн 34,25/5 байрны иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тухай асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцлээ. Нээлттэй сонсголыг ИТХ-ын Өргөдөл, гомдлын хорооны дарга Н.Отгонбаяр хөтлөн явуулж, Рендер Бау ХХК, Нутгийн буян ХХК, Эфэс ХХК, Фүжи холдинг ББСБ зэрэг 4 компани иргэдэд мэдээлэл танилцуулга хийж иргэдийн асуусан асуултанд хариулт өгч байлаа.