МБҮА-ийн УЗ-ийн гишүүд БХБ-ийн сайд Г.Мөнхбаярыг хүлээн авч уулзлаа
2016.08.16

МБҮА-ийн УЗ-ийн гишүүд БХБ-ийн сайд Г.Мөнхбаярыг хүлээн авч уулзлаа

2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр МБҮА-ийн УЗ-ийн гишүүд БХБ-ийн сайд Г.Мөнхбаярыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар: Ассоциацийн товч танилцуулга,  Өнөөгийн тулгамдаж буй асуудал,  Шийдэл, гарцын талаар харилцан санал солилцлоо.

Мөн сайдын зүгээс цаашид баримтлах бодлого, ойрын үед хийгдэх ажлуудаа товчхон танилцуулсан юм.

БХБ-ийн сайдын зөвлөлд МБҮА-ийн УЗ-өөс 1-2 хүний төлөөлөл оруулах болсоноо мэдэгдлээ.

Сайд сардаа нэг удаа Ассоциацийн төлөөлөлтэй зангиагүй уулзаж, санал бодлыг нь сонсож байхаар болсон төдийгүй БХБ-ийн сайдын зөвлөлд МБҮА-ийн УЗ-өөс 1-2 хүний төлөөлөл оруулах болсоноо мэдэгдлээ.

Сайд цаашид хамтарч ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлж, ойрын үед барилгын салбарын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах, барилгын салбарын зах зээлийн тоон мэдээг шинэчлэн танилцуулах үүрэг өглөө. Мөн 8 хувийн зээлийн хүүг бууруулах боломж, барилгын салбарын борлуулалтыг дэмжих гэх мэт олон чиглэлд хамтарч ажиллах тухай санал солилцлоо.