Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй
Монголчууд бид 1990 оны ардчилсан хувьсгалын ,үр дүнд шинэ Үндсэн Хуулиа .баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь эдлэхтэйгээ болж, олон улсын тавцанд бүдгэрч байсан улс орныхоо нэр хүндэд гэрэл гэгээ оруулж, гадаад ертөнцийн хэнтэй ч гэсэн таван үг солихтойгоо болсон билээ.
Харин өнөөгийн улс төр, нийгмийн болоод улс орны маань хөгжил цэцэглэлт нэг л гацаанд орчих шиг боллоо. Томруулж хэлбэл өнөө социализм, коммунизм шигээ мухардалд орчихов уу гэлтэй.
“Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг гол зорилгоо болгоно” гэсэн шинэ Үндсэн Хуулийн зорилтыг 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр .сонгогдон үүнийг хэрэгжүүлэх нь зөв зүйтэй байна, энэ 'зорилтыг биелүүлэх ажилдаа нэн даруй орохгүй бол хожимдох аюул нүүрлэж, нийгэмд гажуудал үүсэж буй учир “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг” гаргаж, эдүгээг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирлээ.
Үнэндээ уг баримт бичгийг УИХ нь ч баталж өгдөггүй, "“Үндэсний хэмжээний үйл хэрэг юм шүү, бидэнд үүнээс өөр зам үгүй" гэж ярих төрийн түшээд ч байдаггүй, дорвитой шийдэлд хүртэл ажилласан яам 'ч-алга л байна.
Энэ дашрамд дурьдахад Үндсэн Хуулийн эдгээр үнэт гол зорилтуудыг чиг баримжаагаа болгож, барьж хэрэгжүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөж үзээгүй улс төрийн нам, уг хуулийнхаа үр шимийг бүрэн хүртэж ч амжаагүй байж өөрчилсөн буюу өөрчлөхийг санаархаж байгаа улс төрчид- тэй санаа зорилго нийлдэггүй мянга мянган иргэдийн нэг нь миний бие билээ.
Иргэдийн дунд “Иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд гол суурь болж өгөх, эхний хэв шинжийг бүрдүүлэх “Шууд ардчилал, иргэний оролцоо’’-ны энэ үйл явц нь зөвхөн ерөнхийлөгчийн нэг санаа буюу сонгуульт хугацаатай хамт алга болох мэтээр ойлгох, эсвэл аль нэг улстөрийн намын сурталчилгаа, бүр ТББ болон гадаадын төсөл, хөрөнгөөр хийгдчих ажил гэж өнгөцхөн ойлгох нь түгээмэл байна. Тэгж ойлгуулах сонирхолтой улс төрийн хүчин, улстөрчид ч байгааг хэлэх хэрэгтэй.
НИТХ-ын дэргэд "Иргэний Оролцооны Хэлтэс” гэж 2012 онд Нийслэлд төдийгүй Монголд анх удаа цоо шинэ хэлтсийг байгуулсан нь нийслэлийн иргэд, удирдлагууд нь улс орны, тэр дундаа Нийслэлд тулгамдаад байгаа олон олон асуудлыг шийдэх, хөгжлийн цаашдын замналын гол утга учир нь иргэдийн оролцоо, түүнд тулгуурласан зөв зүйтэй бодлого байх нь зүйтэй гэж үзсэний бодит үр дүн юм. Тиймээс энэ хэлтсийн ажилтны хувьд өөрт байх зарим тоо баримт, бодол санаагаа цухас дурдъя.
Дээрх баримт бичгийн гол зорилго нь иргэд эцсийн шийдвэр гаргадаг байх, тэдэнд мөнгө санхүүгийн эрх мэдэл олгох, товчхондоо төлөөллийн ардчилалд байгаа төвлөрсөн эрх мэдэл, баялгийн хувиарлалт зэргийг иргэдийн мэдэлд тайван замаар шилжүүлж, шууд ардчилал болон төлөөллийн ардчилал хоёрын шүтэлцээг зөв тогтоож өгөхөд оршиж байна.
Энэ гол зорилтын утгра санааг нийслэлийнхээ иргэдэд хүргэхийн тулд тус хэлтсээс “Манай хороо - Миний оролцоо” сэдэвт сургалт, мэдээллийг 2013 онд зохион байгуулахад 32000 иргэн хамрагдсан байдаг. 2015 онд бид их, дээд сургуулиудын нийгэм, хууль эрх зүйн эрдэмтэн багш нартай хамтран бүр өргөн цар хүрээтэйгээр сургалт, мэдээлэл өгөхөөр төлөвлөн, бэлтгэл ажлаа үндсэндээ дуусгаад байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Иргэдийн оролцооны хууль”-ийн төслийг өргөн олноороо хэлэлцэж байна. Тус хуулийг анх удаа www.city-hall.gov.mn цахим хуудсаар бүх нийтээрээ хэлэлцэх боломжийг бүрдүүллээ. Энэ хуудсанд Нийслэлийн “Иргэний оролцоо”-ны талаарх бүхий л мэдээлэл тавигддагийг дашрамд хэлье.
Тус хэлтсээс 2014 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын 05 тоот захирамжийн дагуу Нийслэлийн 152 хорооны 15000 өрх айлд хүрч, олон нийтийн болон нийгмийн ухаанаар суралцаж буй их, дээд сургуулийн оюутан, багш нартай хүч хавсран ажиллаж, 14696 өрхөд хүрч “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж байгаа болон дүүрэг, хороодод иргэний оролцоо хөгжиж байгаа эсэх" гэсэн мониторинг судалгаа явуулахад хамрагдсан хүмүүсийн 81 хувь нь “Шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжиж байна" гэж, 61,54 хувь нь “Шууд ардчилал, иргэдийн оролцоонд идэвхийлэн оролцоно” гэж хариулсан юм. Үүнээс үзэхэд Үндсэн Хуулийн зорилт биелэх үндэс суурь, үнэт зүйлс эх оронд минь бэлээхэн байж байна.
Нийслэлд одоогоор 140 гаруй иргэний танхим байгаа нь нааштай дүн хэдий ч 50 орчим хувь нь идэвхгүй байдалд, оромдох, дүр эсгэх төдийхөн байгаа нь тухайн дүүрэг, хороодын удирдлагаас ихээхэн хамааралтай байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь иргэдийн дунд намчирхан талцах байдал нилээд гүн шингэсэн нь “Иргэний нийгэм цогцлон хөгжүүлэх үндсэн зорилтод хүрэхэд учрах томоос том бэрхшээл болж байна.
Энэ нь нийслэлчүүд бидний “Найрсаг Улаанбаатар” гэсэнзорилтод ч бас тээг болох нь дамжиггүй. Найрсаг байя гэвэл эхлээд иргэд бид өөр хоорондоо эв нэгдэлтэй, сонор сэрэмжтэй байх нь хамгаас чухал. Харамсалтай нь шууд ардчилал, иргэний оролцооны хувь заяанд шууд нөлөөлөх “Улстөрийн намын хууль” болон “Сонгуулийн хууль”-д дорвитой өөрчлөлт оролгүйгээр, мөн л 2008,2012 оныхоо дүр төрхөөр 2016 онтойгоо учрах магадлал өндөр байна.
Иргэд бидэнд өнөөдрийн хөгжил дэвшлийг маргааш болгох, маргаашийг нөгөөдөр болгох сонирхол үнэндээ байхгүй билээ. Иргэд олон түмэн өөрсдийнхөө хүчийг төсөөлснөөс ч хавьгүй их гэдгийг тэр болгон ухаардаггүй. Энэ их хүчийг иргэд бид эв нэгдэлтэй болж байж л мэдэрнэ. “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэж манай ард түмэн хэзээнээс сургасаар ирсэн.