Дөрвөн аж ахуй нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжиллаа
Гэр хороолол
2015.05.06

Дөрвөн аж ахуй нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжиллаа

НИТХ-ын 7/29, 12/43, 14/02, 19/32 тоот тогтоолын дагуу нийслэл Улаанбаатар хотын найман дүүрэг, 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд нилээдгүй хугацаа өнгөрч байна.

Энэхүү төслийн хүрээнд 2014 онд нийт 560 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгуудыг ашиглалтад оруулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу 2015 онд 2492 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Өнөөдөр төслийн хүрээнд дахин дөрвөн аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх эрх бүхий Нийслэлийн Засаг даргын Батламжийг гардан авлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн IX, X, XI хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны долдугаар хороолол орчим “А” хэсэгчилсэн талбай, 5,6 га газарт “Баярс констракшн” ХХК, тус байршлын “Б" хэсэгчилсэн талбайн долоон га газарт “Пример инвестмент групп” ХХК, Баянзүрх дүүргийн XIII, XIV хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны 14 дүгээр хороолол орчим “И" хэсэгчилсэн талбай, 9,2 га газарт “Би Си Кэй Си” ХХК, Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр, Сонсголон орчим “А” хэсэгчилсэн талбай, 11,5 га газар “Ажнай цэгц” ХХК, мөн байршлын “Б” хэсэгчилсэн талбайд “Баярс констракшн” ХХК нар төсөл хэрэгжүүлэгчээр тус тус шалгаран Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу дээрх аж ахуйн нэгжжүүд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн олонхын дэмжлэгийг авч, тухайн байршлын 75 хувиас дээш иргэдтэй хоёр талт гэрээ байгуулсан тул цаашид гурван талт гэрээ хийж, барилга, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлаа эхлэх боломжтой болж байгаа аж.