Мэргэжлийн хяналтын дүгнэлтэд үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэгт орж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хотын удирдлагын хувиар ярилцлагын эхний асуултаа гэр хорооллын дахин төлөвлөлтөөр эхэлье. Та саяхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын ажилтай танилцлаа шүү дээ?
Нийслэлийн иргэд дахин төлөвлөлтийн ажлыг мэддэг болчихсон байна. Анхны төсөл хэрэгжүүлэгч 12 компани 2013 оны тавдугаар сард шалгарч байсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Нэг талаасаа энэ богинохон хугацаа. Гэхдээ ажил хийж байхад чамгүй урт хугацаа байгаад байгаа юм. Яг өнөөдрийн байдлаар гэр хорооллын 24 байршилд 36 компани 75 блокт үйл ажиллагаагаа явуулж байна.
Өөрөөр хэлбэл, 1500 га газарт бүтээн байгуулалт явагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дэд бүтцийнхээ ажлыг шуурхайлж хийлээ. 24 байршлын 16-ãийнх нь дэд бүтцийг шийдчихсэн байгаа. Үүний хажуугаар компаниуд ч барилгын ажлаа шуурхайлж байна. Өнгөрсөн онд бид дахин төлөвлөлтийн хүрээнд 500 орон сууцыг ашиглалтад оруулсан. Харин одоогийн байдлаар 4500 орчим орон сууцны барилгын ажил хийгдэж байна. Үүнээс энэ онд 2500 орчим барилгыг ашиглалтад оруулна гэж байгаа.
Хүмүүсийг авч үзвэл бид 1200 орчим айлыг нүүлгэчихсэн байна. Саяхан нэг компанийн байршлаар ороход долоон айлыг нүүлгэхэд хоёр га газар чөлөөлөгдсөн байгаа юм. Гэр хороолол тийм том газар байгаа байхгүй юу. Нүүсэн 1200 айлыг бүтцээр нь авч үзвэл 10 хувь газар, байраа мөнгөөр солих, үлдсэн хүмүүс нь орон сууцаар солих гэрээ хийсэн байгаа юм. Ерөнхийдөө хоёр өдөр бүтээн байгуулалт явагдаж байгаа талбайгаар явж үзэхэд хот ажлаа сайн хийж байна.
Хотоос төрийн албан хаагч нарт урьдчилгаа төлбөрийн тусламж үзүүлэхээр болсон шүү дээ. Ингэхдээ дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл борлуулаëтыг нь дэмжиж, бидний өгөх гэж байгаа 15 тэрбум төгрөгөөр 100 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгаа хэрэг. Ер нь бол эдийн засаг хүнд байгаа шүү дээ. Тиймээс компаниуд гаднын хөрөнгө оруулалтыг авсан байгаа юм. Харин зарим нь өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байгаа. Тиймээс дахин төлөвлөлтийн компаниуд банкнаас зээл авахад тодорхой хувийг нь хотоос даая гэж байгаа.
Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцсэн. Одоогийн банкны хүү жилийн 16-18 хувь байгаа шүү дээ. Энэ том тоо. Харин хүүг нь 10 хувь болгоод өгчихвөл орон сууцны үнэ буурахаас гадна банкуудын эрсдэл буурна. Хэрэв ийм үед зээл өгвөл энэ нь амин тариа болчихож байгаа юм. Урьдчилсан тооцоогоор хот 60-80 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт гаргах юм бол манай зах зээл дээр нэг их наяд төгрөгийн урт хугацааны зээл гарах боломжтой болчихож байгаа хэрэг. Компаниуд мэдээж том зээл авахгүй. Эхний ээлжийн зээл буюу нэг компани 5-10 тэрбум төгрөгийн зээл авна. Тэгэхээр энэ гэр хорооллын дахин төлөвлөлт дэмжсэн, барилгын салбарын уналтад хөшүүрэг болж нийгмийн асуудлыг шийдэж байгаа явдал болно. Тийм учраас л үүнийг хэрэгжүүлье гэж байгаа юм.
Нүүсэн 1200 айлыг бүтцээр нь авч үзвэл 10 хувь газар, байраа мөнгөөр солих, үлдсэн хүмүүс нь орон сууцаар солих гэрээ хийсэн байгаа юм
-Зарим дүүргүүдийн иргэд дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа. Тэгвэл хотын төвийн хэсгийн дахин төлөвлөлт ямар шатандаа явж байна вэ?
Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлт сайн явагдаж байгаа. Харамсалтай нь Радио телевиз, Дэнжийн мянга орчимд хүнд байгаа. Гэхдээ энэ байршлууд дэд бүтэцтэйгээ ойрхон. Тухайлбал, Гандан орчим байна. Тус хэсгийн оршин суугчидтай олон уулзалт хийсэн. Тус хэсэг хотын төвийн үнэтэй газар учраас иргэд нь өөрсдөө газраа үнэлж, тодорхой асуудлуудыг төсөл хэрэгжүүлэгч нарт тавьж байгаа.
Мөн газар эзэмшигч нь олдохгүй эсвэл түрээсээр оршин сууж байгаа хүмүүс бий. Тиймээс магадгүй тус орчимд өндөр орон сууц биш хувийн орон сууц барих төлөвлөлт хийгдэх болов уу.
Төсөл хэрэгжүүлэгч компани байршил дээр очоод айлуудтай гэрээ хийж, нүүлгэн шилжүүлээд орон сууц барьж байна. Харин нөгөө талаас зарим хүмүүс бидэнд дэд бүтцийг нь татаад өгчих, бид өөрсдөө амины орон сууц барья гэж байгаа. Ингэж болно. Бид энэ талаархи журмыг баталсан. Тийм учраас хүмүүс бүлэг болон нэгдэж, газраа чөлөөлж, тодорхой газрыг чөлөөлье гэж байна. Тэгэхээр компаниуд айлуудад дэд бүтцийг татаж өгөөд чөлөөлсөн газарт нь ажил хийж болно. Энэ ажлыг одоогийн байдлаар зургаан газар хийх хүсэлт бий.
-Газар яах аргагүй үл хөдлөх хөрөнгөд ордог. Тэгэхээр газраа хоёр өрөө байраар сольж байгаа нь өнөөгийн нийгэмд зохицох уу үгүй юу гэдэг асуудал гарч байгаа. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн сонгуулийн гол амлалт амины орон сууц буюу хаус барих байсан. Хаус хорооллыг хаана, хаана барих вэ. Бас газраа өгөхгүй, хаус барина гээд байгаа хүмүүсийг яах вэ?
Миний дээр хэлсэн 24 байршлын арав орчим нь амины орон сууц барих байршил байгаа. Дандаа өндөр барилга барих амины орон сууц барих төлөвлөгөө суусан. Би сая хэллээ шүү дээ. Хүмүүс хоорондоо нэгдээд зургаан байршилд амины орон сууц барих талаар мөн хэлсэн. Гэхдээ энэ суудалд нэлээд нухацтай хандах хэрэгтэй. Дэд бүтцийг нь хэрхэн татах вэ зэрэг асуудлыг ярьж байгаа.
-Хотын даргын хүүгийн компани дахин төлөвлөлтөд оролцож, 5.1 тэрбум төгрөг авсан уу гэдэг асуудал бий. Та энэ асуудалд тайлбар өгөөч?
Баянзүрх дүүргийн 12 хороонд Гранд Лайн компани журмын дагуу шалгарсан. Олон компани дундаас. Миний санаж байгаагаар гурав билүү дөрвөн компани өрсөлдөж байсан. Үүний дагуу иргэд нь өөрсдөө саналаа өгч сонгосон байдаг. Тодруулбал, иргэдийн 60 гаруй хувь нь тус компанид саналаа өгсөн. Түүнээс биш Замаг дарга хүүдээ зүгээр өгчихсөн явдал биш. Энэ асуудлыг шалгаж болно. Тэгээд ч Засаг дарга шалгуулсан юм билээ.
Хоёрт, бид Гранд Лайн компанид 5.1 тэрбум төгрөгийг өгөөгүй. Дэд бүтцийн асуудлыг улсын төсвөөр шийдэж байгаа. Дулааны асуудлыг нь Ус-15-аас том шугам татаж шийдсэн. Харин цэвэр, бохир нь ойрхон. Тэгээд ч энэ ажлыг өөр компани хийж байгаа. Би нэрийг нь санахгүй байна. Манай Хөрөнгө оруулалтын газартай гэрээ хийсэн. Үүний дагуу Хөрөнгө оруулалтын газраас санхүүг нь шийдэж өгсөн. Миний санаж байгаагаар анх нэг тэрбум гаруй төгрөг өгсөн байдаг. Улмаар ажил гүйцэтгэх шатанд нь санхүүжилт өгсөөр 5.1 тэрбум төгрөг болсон байгаа юм. Тэгэхээр энэ мөнгийг Гранд Лайн компанид өгөөгүй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.
-УИХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүний хувьд Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлтийг эсэргүүцэж, хотыг өөр тийш нь нүүлгэе гэж байгаа. Хотын дага та хоёрын гаргасан мэдэгдэлä энэ талаар дурдсан байсан?
Гэр хорооллын дахин төлөвлөлт бол хотыг хөгжүүлэх ажил. Хэн нэгэн хүн улстөрийн явцуу эрх ашгийн үүднээс ингэж ярьж байгаад харамсч байна. Тэгээд ч нуулгүй хэлэхэд энэ ажил эргэлт буцалтгүй болчихсон. Мөн компаниуд өөрсдийн хөрөнгөөр энэ ажил руу орж байгаа. Гэтэл сонин, сонин юм ярьсан байна лээ. Ингэлээ гээд хот хохирохгүй, компаниуд хохирно.
Хэрэв тийм юм болвол эцсийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг хатóó хэлье. Тэр улстөр хийгээд компани дээр нь би очсон. Очихдоо хорооны даргыг нь дуудсан боловч ирээгүй. Тэр хорооны даргыг Их хурлын гишүүнтэй ингэж явж байгааг гайхаад байна. Тэнд дэд бүтэц нь оччихсон байна лээ. Компани нь газраа чөлөөлчихсөн, тавдугаар сард ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ.
Бидний хийж байгаа зүйлд техник юм уу бодлогын алдаа байж болно. VII хорооллын нэг метр газрыг 100 мянган төгрөгөөр авлаа гэдэг асуудал гарсан. Энэ бол өмчийн эзэн, компани хоёрын тохиролцсон асуудал. Түүнээс биш хот оролцоод байгаа юм байхгүй. Тийм байдал тухайн газар дээр нь очоод, тэр компани чинь дампуурсан гэдэг. Ингэж болохгүй. Хэрэв ямар нэгэн юм болоод, хохирол учрах юм бол П.Сумъяабазар гэдэг хариуцлага хүлээнэ шүү гэдгийг хэлье.
Улаанбаатар хотыг хот гэдгийг нь зөвшөөрчихсөн мөртлөө хэн ч хуулийн хүрээнд статусыг нь тогтоогоогүй
-Шинэ байр олныг барихаар хотын дулаан, цахилгаан хангамж дийлэх үү гэдэг эргэлзээ бий?
Би өөрөө эрчим хүчний хүн. Дулааны болоод цахилгааны мэргэжилтнүүд хяналт тавьж байгаа. Хүмүүсийг хохироохоор бол өгдөггүй. Гэхдээ цахилгааны асуудал бол харьцангуй гайгүй. Харин дулааны талаар хүмүүс эргэлзээтэй байдаг íü үнэн. Тийм юм байхгүй. ДЦС-3,4 өргөтгөсөн учраас дулаан гайгүй болсон. Харин нэвтрүүлэх чадварыг нь л сайжруулах шаардлага байгаа.
-Засгийн газар, нийслэлээс бодлого хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчдыг хамруулдаг. Тэгэхээр хувийн хэвшлийг орхигдуулаад байгаа юм шиг байдал ажиглагдаад байгаа. Цаашдаа бодлого хувийн хэвшил рүү чиглэх үү?
Бид хуулийн дагуу л ажиллах ёстой. Нийслэлийн ИТХ шийдвэр гаргахдаа хуулиас давсан шийдвэр гаргаж болохгүй. Харин хуулиар зохицуулаагүй зүйлийг төрийн шугамаар зохицуулж болно. Төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлж болно гэсэн болохоор л дэмжлэг үзүүлж байгаа юм. Яг үүнийг дагаад хувийн компаниуд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайлбал, зарим компани барьж байгаа барилгаасаа ажилчдàдаа байр өгч байгаа. Түүнээс биш улсын мөнгөөр хувийн хэвшилд ажиллаж байгаа хүнд байр авч өгөх юм бол хууль зөрчсөн үйлдэл болно.
-Сүүлийн үед Баянгол гол дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлсэн “Би жи Би жи” компанийн асуудал байна. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ хэрхэн үзэж байгаа вэ?
Бид мэдээлэлтэй байгаа. Энэ асуудал Засаг даргын хүрээнд яригдаж байгаа. Тухайн байрны оршин суугчид дүүргийн Засаг даргад гомдол гаргасан юм билээ. Улмаар онцгой байдлын газар хуралдаж, холбогдох байгууллагаар барилгын үндсэн бүтцэд өөрчлөлт орсон эсэхийг шалгуулсан. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр барилгын үндсэн бүтцэд өөрчлөлт ороогүй гэж гарсан юм билээ.
Тэгэхээр аюулгүй гэсэн үг. Хэзээ хазаéхыг нь мэдэхгүй. Гэхдээ өндөр барилгуудàä олон жилийн туршид хазаéлт үүсдэг юм гэсэí. Ìэдээж энэ асуудалд тодорхой хариуцлагын асуудал яригдана. Ингэхдээ барилгад хүчитгэл хийе гэж байгаа. Зураг нь бэлэн болсон байна лээ. Үүний дагуу хурдан хугацаанд хүчитгэл хийж, оршин суугчдыг хэвийн байдалд нь шилжүүлье гэж байгаа.
-Хэрэв оршин суугчдад ямар нэгэн хохирол учрах юм бол хохирлыг хэн барагдуулах вэ?
Мэргэжлийн хяналтын дүгнэлтэд үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс мэргэжлийн хяналт хариуцлага хүлээнэ гэж ойлгож болно.
-Энэ асуудлаас үүдээд хуучны барилгуудад ийм асуудал үүсэх вий гэсэн айдас байна?
Бид хуучны орон сууцуудыг дахин барилгажуулúя гэж байгаа. Нэхмэлийн шар, Төмөр замын барилгуудыг дахин төлөвлөхөөр болсон. Гэхдээ иргэдийн одоогийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр байр өгч, үлдсэн байрыг арилжааны шугамаар худалдаалан барилгын компаниуд ашгаа олох юм. Одоогоор ес орчим байршил бий.Гэхдээ бас асуудал бий. Бас нөгөө надад өгсөн мэдээллээр Д.Сумъяабазар оччихсон “Чи юун нэг өрөө байр авах вэ. 2-3 өрөө байр авах ёстой шүү” гэж байна гэсэн.
Энэ ажлыг хийхдээ дэд бүтцийг нь өөрчилж, амьдрах орчинг нь сайжруулж байгаа. Хэрэв үнэхээр нэг өрөө байртай хүнд гурван өрөө байр өгөх боломжтой юм бол өөрөө тийшээ ороод үлгэр үзүүлээч ээ гэж хэлмээр байна. Компаниуд орон сууцны м.кв-ыг буруулахгүй байгаа. Ингэхээр бид ямарваа нэгэн улстөрчийн дарамтад оролгүйгээр ажлаа эхэлмээр байна гэж гуйж байгаа байхгүй юу.
-Алгын чинээ газруудыг булаацалдаж нийслэл хотдоо шавааралдаж байхаар бусад орнуудын жишгийг дагаад дагуул хотуудыг бий болгоё гэж яриад байгаа. Багануур, Налайх дүүрэгт дагуул хот байгуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ. Зүгээр яриа болоод үлдчих вий гэж байна?
Улаанбаатар хот, нийслэл гэж хоёр өөрөөр нэрлэдэг дээ. Хотын төвийн зургаан дүүргийг Улаанбаатар хот гэдэг. Монгол Улсын нийслэл гэхээр хотын төвийн зургаан дүүрэг дээр Багануур, Багахангай, Налайхыг оруулаад нийслэл болно. Багануур, Налайх бол Улаанбаатар хотынх биш нийслэлийн дүүрэг гэсэн үг. Гэтэл Улаанбаатар хотыг хот гэдгийг нь зөвшөөрчихсөн мөртлөө хэн ч хуулийн хүрээнд статусыг нь тогтоогоогүй. УИХ хот мөн гэсэн тогтоол гаргаж байж хот болно.
Өөрөөр хэлбэл, хуулийн асуудал юм. Íийслэлийн ИТХ Багануур, Налайх хотыг байгуулчихлаа. Өнөөдөр дүүрэг болгоод, Засаг дарга томилоод байгаа. Энэ нь тухайн хүмүүсээр хотын асуудлыг хийлгэхгүй тэр хүмүүсээр Засаг даргын ажлыг хийлгээд байгаа юм. Харин хот захирагч нь тухайн хотдоо тулгамдсан асуудлыг шийддэг юм. Өөрөөр хэлбэл, тухайн хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг нь бүрдүүлнэ гэсэн үг. Тэр утгаар нь бид хот байгуулсан.
Гэхдээ тогтоол гаргаад хот байгуулчихаар хөгжөөд сайхан болчих юм биш. Бид зөвхөн эхлэлийг нь тавьсан. Тиймээс хотын санхүүжилт нь ямар байх юм бэ зэрэг асуудлыг хуулиар зохицуулах ёстой. Үүнтэй холбогдуулан хууль, эрхзүйн үндэсийг нь өөрчлөх асуудлаар ажиллаж байна. Хотын татвар гэõ мэт асуудлыг ярьж байгаа шүү дээ. Тийм учраас л хууль, эрхзүйн орчинг нь сайн зохицуулах ёстой. Тэгж байж л 2-3 жилийн дараа хот шиг болох болов уу.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулах гэж байна. Тэгвэл энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага гэж бий. УИХ-аар баталчихсан. Үүнд Улаанбаатар хотыг найман дэд төвтэй болгоё гэж төлөвлөсөн. Өнөөдрийн Улаанбаатар бол нэг төвтэй хот. Тэр Бага тойрууд нь бүх үйлчилгээ төвлөрчихсөн. Үүнээс үүдээд гол түгжрэл хотын төвд үүсээд байгаа юм.Тиймээс эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулах гэж байна. Ингэхдээ Азийн хөгжлийн банк, Германы Сэргээн босголтын банк болон улсын төсвийн санхүүуæилтээр ажлыг гйүцэтгэнэ.
Нийтдээ 300 орчим сая ам.доллар шаардагдана. Эхний шатны ажил буюу 100 сая ам.долларын ажил 2014-2016 онд хийгдэнэ. Энэ жил ихэвчлэн зураг төсийн ажлыг хийнэ. 2016 оноос нэлээд том бүтээн байгуулалтын ажлууд нь эхлэх юм. Гэхдээ бидний санасан ажил газрын маргаанаас болж урагшлахгүй байна. Ханын материалтай шүүхдээд нийслэл газраа хуваасан. Удахгүй ажил нь эхлэх байх.
-Шүүхийн асуудал гэснээс ШӨХТГ-аас дугуй түгжих, автомашин ачих үйлчилгээг хууль бус гэсэн?
Энд хоёр л асуудал бий. Уг нь дугуй түгжих журмыг батлахынхаа өмнө ШӨХТГ-аас бид санал авсан. 2014 оны тавдугаар сарын 26-ны өдөр тус газрын хэлтсийн дарга н.Батбаатар нь энэ ажлыг хууль зөрчөөгүй байна гэсэн мэдэгдэл гаргасан. Гэтэл одоо ийм асуудал ярьж байгаа. Дарга нь солигдохоор доод хүмүүсийнх нь хууль ойлгох ойлголт нь өөрчлөгддөг юм уу, эсвэл дарга нь дарамталдаг юм уу гэдгийг би ойлгохгүй байгаа. Ямартай ч бид зөвшөөрлийг нь авсан. Хоёрт, Т.Аюурсайхан телевизээр мэдэгдэл хийж хүмүүсийг төөрөгдүүлсíèéг ойлгоогүй. Тэр хүн хүчингүй болгох хүн нь биш. Хуулийн дагуу манайд бичиг өгч, энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэр гарсны дараа ярих ёстой.
Мөн тус газрын нөхдүүд хууль зөрчсөн тээврийн хэрэгñлийг зөөх ёстой, түгжих ёсгүй гэж байгаа. Бид зөөх ажиллагаа явуулаад хоёр жил болж байна. Гэтэл зарим хүмүүс зөөх боломжгүйгээр машинаа байрлуулчихаж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг зохицуулах хууль Ìонголд байхгүй ИТХ-ын дарга та зохицуулж өг гэсэн. Иргэдийн зүгээс ч зөөж яах юм бэ, хуулийн дагуу торгуулиа төлье гэсэн. Тиймээс бид саналын дагуу дугуй түгжих журмыг гаргасан. Тэгэхээр хуулийн дагуу үйл ажиллагаа гэж болно.
Бид Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, хувийн оролцоотой ажлуудыг хөгжүүлье гэж байгаа. Хот үндсэн хөрөнгө ихтэй. Зөвхөн нийтийн эзэмшлийн зүйлсээ үнэлэхэд 200 гаруй тэрбум төгрөг болно.
-Гэхдээ иргэд зогсоол хомс байна гэж гомдоллодог?
Зогсоол хомс байгааг ойлгож байгаа. Тийм ч учраас зогсоолын асуудлыг шийдэхийг зорьж байна. 10 байршилд нэлээд томоохон зогсоол барих ажлыг энэ жил эхлүүлнэ. Үүнээс гадна үйлчилгээний байгууллагууд өөрсдөө зогсоолын асуудлаа шийдэх ёстой. Нэг дор 100-200 хүн үйлчлүүлдэг дэлгүүрүүд дор хаяж 60 машины зогсоол байх ёстой. Энэ чиглэлийн тогтоол гаргасан. Тийм болохоор бид энэ асуудлыг аль аль талаас нь шийдэхийг зорьж байгаа.
-Төсвийн талаар мэдээлэл өгөөч?
Нийслэлийн төсөв 500 тэрбум төгрөг. Үүний 70 хувь хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Харин 30 хувь зам, автомашины татвар гэх мэтээс бүрдүүлдэг. Харин төсвийн 250 тэрбум төгрөг нь хотын урсгал зардаë болдог. Улмаар үлдсэнèéг нь хөрөнгө оруулалт хийдэг. Гэхдээ улсын төсөв доошоо унаж байхад бид төсвөө тэлж байгаа. Ингэхдээ нэг удаа бид байгаа газраа хувьчилья гэж байгаа юм. Аж ахуйн нэгжийг хувьчлах гэсэн боловч болсонгүй. Тиймээс бид газраа хувьчилж, 95 тэрбум төгрөгийг бүрдүүлье гэж байгаа. Газар хувьчлах ажил удахгүй дуудлага худалдаагаар эхлэх гэж байна. Үүгээр замаа засна. Мөн хотын төвийн дулааны шугамыг солино.
-Энэ жил үйлдвэрлэл эрхэлдэг айл бүрийг дэмжье гэж байгаа. Энэ талаар?
Жижиг дунд үйлдвэрлэлд таван тэрбум, нөгөө төсөлд нь 15 тэрбум төгрөгийг суулгасан. Зээлийг олгохдоо жижиг, дунд үйлдвэрлэлийг банкаар дамжуулж, нөгөөх нь иргэдийн байгуулсан хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулж олгох юм. Бид Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, хувийн оролцоотой ажлуудыг хөгжүүлье гэж байгаа. Хот үндсэн хөрөнгө ихтэй. Зөвхөн нийтийн эзэмшлийн зүйлсээ үнэлэхэд 200 гаруй тэрбум төгрөг болно. Тиймээс үүнийгээ хөгжлийн корпорацид шилжүүлж, эргэлтэд оруулúя гэж байгаа.
-Хотод төлбөртэй зам байгуулья гэж байсан?
Энэ асуудлыг иргэд дэмжээгүй. Ер нь хотын томоохон асуудлыг иргэдээс асуух нь зүйтэй юм билээ. Иргэдийн олонхи нь дэмæсэн ажил үргэлжилж байгаа шүү дээ. Дэлхийн ихэнх хотууд төлбөртэй замтай. Тиймээс л бид хотын бага хэсгийг төлбөртэй болгоё гэсэн боловч дэмжигдээгүй. Тиймээс татаж авсан.
-Долдугаар сарын 1-ний өдрөөс нийслэлчүүд цахим автобусаар зорчино гэсэн. Гэхдээ автобус компаниуд энэ асуудалд таатай хандахгүй байгаа?
Энэ асуудал нэлээд бэрхшээлтэй тулгарч байгаа ч зайлшгүй хийх ёстой ажил. Иргэдэд таван төрлийн карт өгнө. Ингэснээр халамжийн үйлчилгээг оновчтоé болгож байгаа юм. Өнөөдөр автобуснууд замын нэгдүгээр эгнээнд ихээхэн түгжрэл үүсгэж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэх юм. Үүнээс гадна нийтийн тээврийнхний орлого тодорхой болох юм. Тэтгэлэгт өгдөг 50 тэрбум төгрөг хүрэхгүй байгаа учраас 20 тэрбум төгрөг нэм гэдэг. Тиймээс үнэхээр хэдэн хүн тэтгэлгээр зорчиж байгааг тогòоох үүднээс энэ ажлыг хийх ёстой. Одоо туршилтаар 10 автобус явж байгаа. Ямартай ч долдугаар сарын 1-ээс энэ чиглэлд шилжинэ.