Засгийн газар нь найрсаг болчихвол амьдрал цэцэглэнэ
“Заг” группын ерөнхий захирал Б.Нэмэхбаатар
2015.04.28

Засгийн газар нь найрсаг болчихвол амьдрал цэцэглэнэ

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа “Барилгын салбар тэргүүлэгч байр сууриа хадгалж чадах уу” сэдвээр экспертүүдийнхээ санал бодлыг олон нийтэд хүргэж байна. Энэ удаад барилгын компаниудын томоохон төлөөлөл болсон “Заг” группын ерөнхий захирал Б.Нэмэхбаатартай ярилцлаа.

-“Заг” группын хувьд 24 жил Монголын барилгын зах зээл дээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд 300 барилга, 4500 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.Энэ жил хаана ямар бүтээн байгуулалтын ажилд оролцож байна вэ?

Бид энэ олон жилийн турш чанарын доголдол гаргалгүй ажилласандаа маш их бахархдаг. Харьцангуй чанартай ажил гүйцэтгэдэг нь бидний давуу тал болов уу.

Сүүлийн жилүүдэд Оюутолгой, “Хүннү коал”-ын бүтээн байгуулалтад оролцож, ХАБ, техник хэрэгсэл, аюулгүй ажиллагаа, барилгын ажлын явцын чанарын хяналтаа сайжруулсаар ирлээ.

Энэ жил барилгын салбарт хямрал нөлөөлж байгаа ч гэсэн манай компани ажлын байраа хадгалахыг хичээж, менежментээ сайжруулахаар зорьж байна.

Барилгын салбарт төсвийн болон гадны хөрөнгө зогсчихоор орон сууцны борлуулалт саарч, барилгын компаниуд хүнд байдалд орж байна. Улирлын шинж чанартайгаас хамаараад өдийд ид пижигнэж, ажил оволзож байх цаг.

Гэтэл өнөөдөр хөдөлж байгаа кран байна уу. Бараг нэг ч байхгүй гэж хэлж болохоор байна. Түүнийг дагаад барилгын материалын үйлдвэрүүд нь борлуулалтгүй учраас дагалдах олон жижиг аж ахуй нэгжүүд бас зогсч байна. Тавилга, хөшиг, замын хар гээд тэр чигээрээ зогсолт хийж байна. Энэ ганц барилгын салбар гэхээс илүү эдийн засаг  нийтдээ хямарч байгаатай холбоотой.

2013 он Нийслэлийн засаг даргын тамгийн газраас Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож, төсөл хэрэгжүүлэх батламжаа гардаж авч байгаа нь

Ямартай ч Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны цогцолборыг ашиглалтад оруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бараг байхгүйтэй адил учраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд л хамаг анхаарлаа хандуулж байна.

Манай компани хоёр жилийн өмнөөс100 айл орчим 60 гаруй га газар 7 хэсэг байршлийн дахин төлөвлөлтөд оролцож, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тусгай албыг байгуулж,бүхэл бүтэн зургийн товчоог ажиллуулж бэлтгэл ажлыг хангаад байна.

Газар чөлөөлөлт, иргэдэд нөхөн олговор олгох, дэд бүтцийг байгуулах, төсөл бэлтгэх гээд бараг 3 тэрбумыг зарцуулсан. Нийслэлийн захиргааны зүгээс компаниудтайгаа үнэхээр сайн хамтарч, уялдаж дэмжиж байгаа учраас бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна.

Тэд хүнд сурталгүй, харьцангуй ил тод болсон. Ер нь Засгийн газрын түшмэдтэй ажиллахад хэцүү байдаг ч нийслэлийнхэн бол ямар ч асуудалгүй үнэхээр найрсаг болчихсон. Харин одоо Засгийн газар нь найрсаг болох л дутуу байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс гадна орон сууцны борлуулалтыг дэмжих үүднээс урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгохоор хэлэлцэж байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

Бид энэ ажлаас буцах ямар ч арга байхгүй. Энэ жил төсөл эхлэх гээд гадны хөрөнгө оруулагчтай гэрээ хийх шатандаа очсон ч засгийн газрын тогтворгүй, улс төржсөн байдлаас болоод хөрөнгө оруулагчид хөдөлж өгөхгүй байна.

Оюутолгой, Тавантолгойг явуулахгүй улс төржөөд гацаагаад байна шүү дээ. Мега төслүүдээ хөдөлгөж, хувийн эрх ашгаас илүү улс орноо бодох хэрэгтэй.

Ард иргэдээ тохь тухтай, амьдрах орчноор хангах, орон сууцны моргейжийг дэмжих нь үе үеийн Засгийн газрын зорилго. Тийм ч учраас урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгоод, үлдсэн 20 хувьд батлан даалтын сан байгуулахаар ярьж байгаа нь маш зөв. Одоогийн байдлаар орон сууцны зах зээл дээр 30 мянган айлын орон сууц 80 хувийн гүйцэтгэлтэй болчихсон эзнээ хүлээж байна.

Дахин төлөвлөлтийн ерөнхий зургаар Баянбүрдийн тойрог, Ногоон нуурыг сэргээж, тэр чигт нь ногоон байгууламж болгох ажээ.

Уг нь компаниудын төсөөлж байснаар батлан даалтын санд 250 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлбэл моргейжийн зээл сайн явах боломжтой ч хямралтай учраас засгийн газар эхний ээлжинд 80 тэрбумыг гаргахаар ярилцаж байгаа гэсэн.

Хэрвээ ажил хэрэг болговол барилгын салбар сэргээд ирнэ.

Одоогийн байдлаар орон сууцны зах зээл дээр 30 мянган айлын орон сууц 80 хувийн гүйцэтгэлтэй болчихсон эзнээ хүлээж байна.

Хоёрдугаарт нь Тэтгэврийн сангийн зарим хэсгийг моргейж руу холбох дэлхий нийтийн сайн жишээг судалж байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаас манай улсын хувьд нийт 2,7 их наяд төгрөгийн моргейж гаргасан нь ДНБ-ийн 15 хувийг эзэлж байгаа нь өшөө хоёр дахин их моргейжийг гаргах боломжтой гэсэн үг.

Хүмүүс моргейжид хамаг мөнгөө хийгээд түгжинэ, Америк шиг хямрал болно гэдэг ч тийм биш, хэмжээ нь бага учир манай улсад айх зүйлгүй. Өнөөдөр тэр байтугай банкуудын хамгийн сайн бүтээгдэхүүн нь орон сууцны зээл болчихсон бөгөөд эргэн төлөлт 95 хувьтай байгаа. Өргүй бол баян гэдэг Монгол хүний философи шүү дээ.

- Барилгын салбар тэргүүлэгч байхын тулд шинжлэх ухааны талаа хөгжүүлэх институти байгуулах хэрэгтэй гэж экспертүүд хэлж байсан. Таны хувьд салбарынхаа хөгжлийг юу гэж хардаг вэ?

Үүнийг шийдэхгүй бол болохгүй гээд гацсан асуудал манай салбар ховор. Сүүлийн жилүүдэд бодлого, стандарт, норм жаахан алдагдсан тал байгааг сайжруулах шаардлагатай бөгөөд орчин үетэйгээ хөл нийлүүлж, хосолж явмаар санагддаг.

Боловсон хүчний хувьд шинээр бэлтгэгдэж байгаа инженерүүд жоохон учир дутагдалтай нь ажиглагддаг.Тодорхой нарийн чиглэлээр мэргэшүүлэх шаардлагатай. Гуравт, хууль эрх зүйн орчин талаас Барилгын хуулийг шинэчлэх хэрэгтэй. Энэ хуульмаш олон засгийн газрыг дамжлаа.

Ерөнхий төлөвлөгөө, 100 айл

Дөрөвт, тусгай зөвшөөрлийн асуудал. Тусгай зөшөөрөлтэй нь 4000 барилгын компанибайгаа ч яг ажил хийдэг нь 200 компани байдаг. Дурын хүнд лиценз өгчихдөг нь барилгын салбарын төлөө зүтгэж байгаа мэргэжлийн хүмүүсийн нэр хүндийг унагаадаг.

Бохир аргаар мэргэжлийн бус хүмүүс тендер авснаас болоод барилгын осол аваар гарах, ХАБ хангахгүй байх, чанаргүй барилга гэх мэт асуудлууд тэднээс болж их үүсгэдэг. Энэ асуудлыг манай Барилгын үндэсний ассоциаци хүчтэй шүүмжилдэг.Манайд нийтдээ 170 барилгын компаниуд байдаг бөгөөд УБ-т баригдаж байгаа нийт барилгын 80 хувийг барьдаг.

-Танай компанийн хувьд шинэ техник технологи, инновацийг ямар түвшинд нэвтрүүлж байна вэ?

Барилгын компаниудад хамгийн сүүлийн үеийн техник технологи сайн нэвтэрч байгаа. Машинаар бетоноо зуураад, хэв хашмал нь төмөр болчихсон, агааржуулалт, салхивч гэрэлтүүлэг дандаа хамгийн сүүлийн үеийнх.

Манайх гэхэд барилгын материал үйлдвэрлэлийн хувьд хамгийн сайн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, цагт 180 куб метр бетон зуурах чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Солонгосын Хьюндайгаас зуурмаг зөөдөг машин, самосвал, экскаватор, помпыг оруулж ирсэн.

Түүнчлэн бид цонх, замаск, цавуугаа өөрсдөө үйлдвэрлэдэг. Монголд цавуу замаскны стандарт байхгүй байхад бид анх санаачилж, тогтоолгож байлаа. Мөн Стандартын төмөр хийцийн үйлвэр, замын хавтангийн үйлдвэр ажиллаж байна.

100 айл орчим

Түүнээс гадна барилгын салбарт шилдэг боловсон хүчин бэлтгэхийн тулд 2003 онд Техник технологийн дээд сургуулийг хувьчлан авч, өдгөө жишиг сургууль болгож чадлаа. Иж бүрэн номын сантай болгож, 3,5 сая долларын хөрөнгө оруулалт хийж барилгын жишиг сургууль болголоо.

“MCS” бол уул уурхайн үйлдвэрлэлийг нэгэнт бий болгож байгуулсан туршлагатай компани шүү дээ.

Японы Косни хэмээх инженер бэлтгэдэг тогтолцоог нутагшуулах төслийг Япончуудтай хамтран хэрэгжүүлж байна.

-Танай группын хувьд барилгын салбарт боловсон хүчин, барилга угсралт, зураг төсөл, барилгын материал гээд цогцоор нь бизнес явуулж байгаагийн хувьд ямар сайн тал, бэрхшээлтэй учирдаг вэ. Цаашид юу хийхээр зорьж байна?

Барилга угсралтын ажлыг хийхэд цаг наргүй ажиллахын тулд бетоны үйлдвэр гарцаагүй хэрэгтэй. Бетоныг түргэн шуурхай зөөхөд машин техникууд хэрэгтэй. Гарцаа байхгүй цонх, материал үйлдвэр хэрэгтэй.

-Ойрын 10-20 жилдээ гэр хорооллыг барилгажуулаад дууссаны дараа барилгын салбар хаашаа чиглэх вэ?

Аж үйлдвэржсэн бүсүүд рүү чиглэх болов уу. Зам дагаж хөгжил ирдэг учир бүтээн байгуулалтыг хийх байх. Манай улс Япон улстай Эдийн засгийн хэлэлцээр байгуулж 10 жилийн турш харилцан татваргүй болох учраас бизнес эрхлэгчид энэ зах зээл рүү түлхүү гарч, бүтээгдэхүүнээ экспортлох болов уу.

-Таны зүгээс манай хэлэлцүүлэгт оролцогчдод болон уншигчдад хандаж юуг хэлэх вэ?

Барилгын хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын газартайгаа асуудлаа яриад, зохицоод явж байгаа.

Том төслүүдээ хадгалах хэрэгтэй байна. Таван толгойн төсөлд Монголын талыг “Энержи ресурс”ХХК төлөөлж байгаа нь бидний итгэл бахархал юм.

“MCS” бол уул уурхайн үйлдвэрлэлийг нэгэнт бий болгож байгуулсан туршлагатай компани шүү дээ.

Төрөөс хувийн хэвшлийг тууштай бодлогоор дэмжиж бизнест бага оролцоотой байгаасай.

-Ярилцсанд баярлалаа.