МҮАН санал асуулгын тогтоолын төслийг дэмжив
Санал асуулга
2015.04.21

МҮАН санал асуулгын тогтоолын төслийг дэмжив

МҮАН-ын Удирдах зөвлөл саяхан хуралдаж МАН-аас боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг авч хэлэлцжээ. 

Ард нийтийн санал асуулгаар сонгуулийн тогтолцооноос гадна засаглалын хэлбэрийг ард нийтээс асуух нь зүйтэй гэсэн санал гаргасныг удирдах зөвлөлөөс дэмжсэн байна. Энэхүү санал дэмжигдвэл Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг уг санал асуулгаар давхар шийдэх боломжтой юм.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар нэг удаа хоёр хүртэл асуудлаар ард нийтийн саналыг асууж болдог аж. Ямартай ч МАН-аас гаргасан Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл ийнхүү парламентад суудалгүй намуудаас дэмжлэг аваад байна.