"Сант Марал"- ын сонгуулийн PR судалгаа
Судалгааны үр дүнг олон нийтэд таниулах хоёр хэлбэр байдаг. Нэгд бодит байдлыг илэрхийлэх. Хоёрт олон нийтийн тархийг угаах зорилготой захиалагчид зориулж зарладаг хэлбэр.
“Сант Марал” сангийн 2015 оны нэгдүгээр улиралд хийгдсэн Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлыг тодорхойлох судалгааны үр дүнг зарласан байдал нь цэвэр пиарын байх магадлалтай нь дараах шинжлэх ухааны үндэслэлээр батлагдаж байна.
Нэгд уг судалгаанд Улаанбаатар хотоос гадна зүүн бүсээс Хэнтий аймаг, төвийн бүсээс Төв, Архангай, Өвөрхангай, баруун бүсээс Увс, Говийн бүсээс Дундговь аймгийн нийт 1200 хүнийг хамруулжээ. Гэвч социологийн судалгаанд түүврийн аргаар судалгаа хийхдээ баримталдаг зарчмаар судалгаанд хамрагдах боломжтой нийт хүн амын хамгийн багадаа 3% байх ёстой. Гэтэл 1200 гэдэг гурав битгий хэл нэг хувьдаа ч хүрэхгүй. Нөгөө талаас уг судалгаанд оролцсон тэрхүү 1200 хүний нас, хүйсийн үзүүлэлт ямар байсан, тэр нь нийт хүн амын статистик үзүүлэлтэд нийцэж байна уу, үгүй юу гэх мэт судалгааны паспорт гэж нэрлэгддэг үзүүлэлтийг гаргаагүй.
Хоёр долоо хоногийн дотор нийслэл, 6 аймгийг хамруулж судалгааг анкетын аргаар авна гэдэг бодит байх магадлал тун муу. Утсаар авлаа гэж бодоход дэлгэрэнгүй бичсэн 57 асуултад утсаар хариулах хүн олох талаар бодоод ч хэрэггүй. Үнэндээ улс орны ийм чухал асуудлаар судалгаа хийхэд мэргэжилтнүүдийн хэдэн сарын хөдөлмөр хэрэгтэй байдаг.
Хоёрдугаарт судалгааны асуултууд нь мэргэжлийн социологич хүн боловсруулаагүй, сонирхогчийн түвшинд бодож олсон шинжтэй. Тухайлбал санал асуулгын 20 дугаарт: “Өнгөрсөн хугацаанд олон хүмүүсийн хувьд ажилгүйдэл тулгамдсан асуудал болж байсан. Зарим хүмүүс энэ бол түр зуурын үзэгдэл болон эдийн засгийн хөгжил энэ асуудлыг өөрөө шийднэ гэж үздэг. Зарим нь ажилгүйдлийг багасгахын тулд төрийн оролцоо болон тодорхой арга хэмжээ зайлшгүй байх ёстой гэж үздэг. Таны бодлоор?”, 21 дүгээрт: “Баян ядуу хүмүүсийн орлогын ялгааг багасгах талаар Засгийн Газар арга хэмжээ авах ёстой гэж зарим хүн үзэж байхад нөгөө хэсэг нь Засгийн газар иймэрхүү ажиллагаанд огт оролцохгүй ёсгүй гэсэн бодолтой байдаг. Таны бодлоор Засгийн газар?”, мөн санал асуулгын 32-т “Зарим хүмүүс Монгол хэт ардчилалтай болоод энэ байдлыг дарахын тулд дарангуйлал хэрэгтэй гэж үзэж байна. Зарим нь Монголд жинхэнэ ардчиллын үнэт зүйлс хөгжөөгүй, дарангуйллын нэг төрөл байна гэж үздэг. Таны хувьд Монгол улс ямар ангилалд байна вэ?” гэсэн асуулт байна. Энэ нь судалгааны асуулт боловсруулахдаа хоёрдмол утгатай байж болохгүй гэсэн шинжлэх ухааны судалгааны арга зүйн үндсэн зарчмыг зөрчсөн. Түүнчлэн “Таны бодлоор стратегийн орд газруудын хувьд Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн харьцаа ямар байх ёстой ёстой вэ?” гэсэн асуултад мэргэшсэн хүн л хариулах болохоос орой болгон Солонгосын олон ангит кино үздэг айлын авгай хариулж чадахгүй. Тиймээс чухам хэнээс энэ судалгааг авчихваа гэдэг том НО-г өөртөө агуулж байгаа.
Хэргийн гол учир нь судалгааны дүндээ биш, судалгааг явуулсан аргадаа байгаа юм.
Тус сангийн жил болгоны тодруулдаг “ТОП 10 улс төрч”-ийн рейтинг нь зүгээр хүмүүсийн толгойг угаах нэг хэрэгсэл, нөгөөтэйгүүр тэдний мөнгө олох гол арга ч юм шиг. Тодруулбал 2006 онд хот, хєдєєгийн 2000 иргэний дунд тандалт судалгаа явуулан "Toп 10" улстєрчийг тодруулсан. "Єдрийн сонин"-д Улаанбаатар хотод судалгаанд оролцогсдын саналаар дүгнэсэн "Toп 10"-ын жагсаалтыг Ерєнхийлєгч Н.Энхбаяр тэргүүлж, Ц.Элбэгдорж удаалж, хєдєєд судалгаанд оролцогсдын 35 хувийн саналаар АН-ын дарга Ц.Элбэгдорж хєдєєгийн "Топ 10"-ыг магнайлсан тухай зарлаж байсан. Гэтэл “Үнэн” сонинд үүнээс тэс өөрөөр мэдээлж тэр үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяр эхний байрт бичигдэн АН-ын дарга Ц.Элбэгдорж 2000 иргэний 3.5-хан хувийн саналаар хамгийн суулд буюу 10-т жагсаж байсан түүх бий. Үүнийг улс төр судлаачид дүгнэхдээ улстєр бужигнаад ирэхээр нам, улстєрчид судалгааны дүнг шинжлэх ухааны үндэслэлгүй гаргуулж, түүгээрээ өөрийгөө сурталчлахыг оролддог башир аргын нэг гэж үздэг.
Хэргийн гол учир нь судалгааны дүндээ биш, судалгааг явуулсан аргадаа байгаа юм. Яагаад гэвэл энэ судалгааг хийхдээ аль ч шинжлэх ухаанд хатуу мөрддөг “судалгааны найдварт чанар” гэдэг зарчмыг огт мөрдөөгүй. Үнэхээр бодитой авсан судалгаа гэж дүгнэхийн тулд судалгааг авсан бүхий л технологид гүнзгий дүн шинжилгээ хийх ёстой.