Ж.Энхбаярыг төрийн нууц задруулаагүй гэж үзлээ
2012.04.19

Ж.Энхбаярыг төрийн нууц задруулаагүй гэж үзлээ

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг төрийн нууц задруулсан хэмээн буруутгах болсон.Ийм үндэслэлээр Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд ийм үндэслэл байхгүй гэдэг дүгнэлт гаргасан.Гэвч түүнийг мэргэн буудагчдыг бэлтгэсэн сургалтын тухай нууц материалыг задруулсан гэх мэдээлэл дахин хэвлэлүүдэд нийтлэгдэж эхэлсэн.Харин энэ нь цэрэг, дайчдын нэг бүрийн сургалтын жирийн нэг арга хэмжээ учир төрийн нууцад хамаарахгүй болохыг хуулийн болон цэргийн мэргэжлийн хүмүүс тогтоож холбогдох дүгнэлт гаргасан байна.Мөн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өөрөө энэ асуудлыг зохих журмын дагуу шалгаж өгөхийг хүсэж Тагнуулын ерөнхий газарт хандсан бөгөөд үүний дагуу тусгайлсан шалгалт явуулсны дараа уг мэдээлэл нь төрийн нууцад хамаарахгүй байна гэдгийг тогтоожээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.