Батлан хамгаалахын сайдын улсын нууц задруулаагүй гэж үзжээ
2012.04.16

Батлан хамгаалахын сайдын улсын нууц задруулаагүй гэж үзжээ

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг улсын нууцад хамаарах мэдээлэл задруулсан гэдэг үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газраас саяхан шалгаж, урьдчилсан дүгнэлтээ гаргасан талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Батлан хамгаалахын сайдаар томилогдоод удаагүй байхдаа хэл аманд өртсөн Ж.Энхбаярыг “Өдөр тутмын хэвлэл болон УИХ-ын Байнгын хорооны гишүүдэд материал тараахдаа улсын нууцад хамаарах тоо баримт дэлгэсэн гэж УИХ-ын АН-ын бүлгийн нэр бүхий
гишүүд мэдэгдэж байгаа. Бүр тодруулбал “Хэдэн мэргэн бууч бэлтгэж байгаа, хаанаас ямар мэргэжлийн хүмүүсийг авчирдаг, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудыг тусгайлан бэлтгэж, бэлэн байдалд оруулах” тухай зэрэг мэдээллийг улсын нууц задруулсан гэж үзэж буй юм.

Батлан хамгаалахын сайдыг улсын нууц задруулсан, эсэхийг тодруулах, ер нь Зэвсэгт хүчний анги салбарууд улсын нууцын хадгалалт хамгаалалтын байдал ямар байгаа талаар шалгахаар ТЕГ-ын Ажлын хэсэг БХЯ, ЗХЖШ-т 14 хоног ажилласан гэнэ. Улмаар тэд дүгнэлтээ гаргаж ҮАБЗ, ТЕГын дарга зэрэг холбогдох албаны хүмүүст хүрг үүлсэн байна. Тэдний дүгнэлтэд дурд са наар Батлан хамгаалахын сайдын хэвлэл мэдээлэлд болон УИХ-ын гишүүдэд танилцуулсан асуудал нь улсын нууцад хамаарахгүй баримт, мэдээлэл гэжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.