Энхийг сахиулагчдын энгэрийг мялаав
Эх орноо төлөөлөн АНУ, НАТО-гийн тэргүүлсэн эвслийн цэргийн ажиллагаануудад амжилттай оролцож, дэлхийн халуун цэг болсон Афганистан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль болон салбарын шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. ЗХЖШ-ын гадаах талбайд болсон тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц. Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Мөн цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийнхэн оролцсон юм.Батлан хамгаалах сайдын тушаалаар Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын БСТГ-ын хэлтсийн дарга, хурандаа Л.Гантөмөр, Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ч.Түмэндэмбэрэл, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хурандаа Ж. Мөнхбаяр, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ЦХҮ-ний тасгийн дарга хошууч Б.Энхтайван нарын хүмүүс тус тус шагналаа. Түүнчлэн Энхийн төлөө медалиар ЗХЖШ-ын ХНХ-ын мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Баасандорж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн станцын дарга, жолооч дэд ахлагч Ү.Үүрцайх нарын 150 цэргийн алба хаагчид Эх орны төлөө, дайчин алдар медаль гардууллаа.