Монгол, Герман цэргүүдийн бэлтгэлтэй танилцлаа
2012.04.13

Монгол, Герман цэргүүдийн бэлтгэлтэй танилцлаа

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Шаллер нар өчигдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зочиллоо. Тэд тус төв болон Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ ХБНГУ-аас манай дайчидтай хамтран Афганд үүрэг гүйцэтгэхээр сургалтад хамрагдаж буй 30 гаруй цэргийн алба хаагчийн ажиллагааны өмнөх бэлтгэлтэй танилцсан юм.


Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн цэргийн байранд тус улсын цэргийн 35 алба хаагч байрласан бөгөөд Элчин сайд нь тэдний ажиллаж амьдарч буй нөхцөл байдалтай танилцав. Түүгээр зогсохгүй гадаа дын цэргийн алба хаагч дын манайхнаас хамгийн их шаарддаг угаалгын газар, саун, шүршүүрийн өрөөгөөр ч орсон. Дараа нь сургалтын төвд бэлтгэл хийж буй герман, монгол цэргүүдтэй уулзаж, тэдний буу, ашиглаж буй зэвсэгтэй танилцаж буудаж үзэв. Тэрбээр “Сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаад сэтгэл хангалуун байна. Гадаад, дотоодын цэргийн 17 мянган алба хаагч сургалтад хамрагдсан гэж сонсоод маш их бахархлаа. Би гурван жил цэргийн алба хаасан, Монголд ирэхээсээ өмнө Афганистанд ажиллаж байсан. Энэ сургалтын төвд зөвхөн онол заагаад зогсохгүй, маш сайн бэлтгэл хийж байна. Монгол цэргүүд шантаршгүй, цэргийн хэргийн мэдлэг өндөртэй, бэлтгэл сургуулилалт сайтай” гэв.

ХБНГУ-ын Уулын явган цэргийн 233 дугаар батальоны II ротын захирагч, ахлах дэслэгч Доёче “Бидэнд ажил лагааны өмнөх сургалт, дадлага хийх боломж, газар ховор байдаг. Харин энд жолоодлого, буудлага гээд ажиллагааны өмнөх сургалтуудыг хийхэд боломж маш их байна” гэсэн юм. Герман цэргүүд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд анх ирээд тал тал тийшээ харж байгаад “Чингис хаан дэлхийн талыг эзлэх нь аргагүй юм байна. Энэ их эзгүй тал нутгийн цаана хэн, юу байгаа бол гэж үзэх сонирхолдоо хөтлөгдөөд алс тэмүүлж бай сан юм байна” хэмээн уулга алдсан гэж монгол дайчид хэлж байлаа.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгд сэн төв, хошууч генерал Г.Раг чаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд, ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын хамт ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, тус штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал Я.Чойжамц нарын албаны хүмүүс оролцож, шинэ төрлийн зэвсэглэл болох танк эсэргүүцэх гранатомёттой бас танилцсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.