Цэцэрлэгүүдийг камержуулахаар болжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх цэцэрлэгийг камержуулахаар болсон.
2015.01.14

Цэцэрлэгүүдийг камержуулахаар болжээ

Цэцэрлэгийн багш нартай холбоотой олон таагүй мэдээлэл гарч байгаатай холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх цэцэрлэгийг камержуулахаар болсон.

Тиймээс “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд МТШХХГ, “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ хамтран цэцэрлэгүүдийг камержуулахаар болжээ. Энэ ажлын эхлэл болгож, Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийг камержуулав.

Ингэснээр эцэг, эхчүүд ухаалаг утас болон компьютерээсээ хүүхдүүдээ цэцэрлэгт хэрхэн сурч, хүмүүжиж, хооллож, унтаж амарч байгааг шууд харах боломж бүрджээ.

Энэ үеэр тус дүүргийн удирдлагууд 2015 онд бүх цэцэрлэгээ камержуулахаар төлөвлөж буйгаа дуулгав.