Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг нэгджээ
Хурдан морь унаач хөдөлмөрийн насны хүүхдүүд
2014.12.12

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг нэгджээ

Хан-Уул дүүргийн хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, "Хүүхдийн хөгжил судлалын академи” ТББ хамтран хурдан морь унадаг, хөдөлмөрийн насны хүүхдийн хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуй, хөгжлийн түвшинд шинжилгээ хийж, сонирхол хэрэгцээг нь тодорхойлон, мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалтын агуулга, орчинтой танилцуулан, боломжтой зарим дэмжлэг үзүүлэх нөлөөллийн ажлыг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлжээ.

Тодруулбал, төслийн нэгдүгээр шатанд дүүргийн XIV хорооны онцлогийг харгалзан, хурдан морь унаач хөдөлмөрийн насны хүүхдүүдийн судалгааг шинэчлэн баяжуулж, Хороодын ИНХ-ын дарга нарын сургалт, “Хүүхдийг тэвчишгүй хөделмөрөөс хөндийрүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өвөрмөц аргачлалаар явуулжээ.

Харин төслийн хоёрдугаар шатыг өмнөх шатны амжилтыг бататган хөгжүүлэх зорилгоор сонирхол, туршлагадаа тулгуурлан мэргэжлээ сонгон эзэмшихэд нь унаач хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх нийгмийн санаачлагыг бий болгон өрнүүлжээ. Ийнхүүтөсөлд оролцогчид унаач хүүхдүүдэд мэргэжлийн болон танин мэдэхүйн үнэ цэнэтэй мэдлэг, зөвлөгөөг өгчээ.