Дүүргийнхээ төсвийг өргөн барилаа
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Батбилэг хүлээн авлаа.
2014.12.11

Дүүргийнхээ төсвийг өргөн барилаа

Хан-Уул дүүрэг 2015 оны төсвөө өргөн барилаа

2014 оны 12 дугаар сарын 10 өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа нар дүүргийн ИТХ-ын дарга Б.Батбилэгт 2014 оны "Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт", 2015 оны "Эдийн засаг, нийгмийн зорилт" 2015 оны дүүргийн төсвийг  хуулийн хугацаанд тус тус өргөн барилаа.

2015 оны дүүргийн төсвийн хувьд улс орны эдийн засгийн байдалдтай уялдуулан боловсруулагдсан төсөв бөгөөд бүтэц орон тоо, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд тодорхой тоо хэмжээгээр буурсан байгааг энэ үеэр танилцууллаа.