ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
2014.12.19

Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор ашиглалтанд орно

Хан-Уул дүүрэг орон нутгийн төсвийн орлогыг 19 тэрбум байхаар төлөвлөжээ.

Ирэх онд тус дүүрэг хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, гэрэлтүүлгийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах аж. Тухайлбал энэ онд баригдаж дуусаагүй сургууль цэцэрлэгийн гурван цогцолбор, нэг цэцэрлэг 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх онд багтаан ашиглалтад оруулахаар болсон байна.

ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг “Энэ оны төсөвт  тэрбум гаруй төгрөг нэмж тавигдсан. Мөн Хүүхэд- хөгжил хөтөлбөрт  тэрбум төгрөг төлөвлөгдсөн. Ирэх жил манай дүүрэг 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Гэхдээ түүнд зориулан мөнгө төсөвлөөгүй. Тодотголоор хийх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

                                  Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү