Манай Хан-Уул дүүрэг нэг л бүлгийн зохион байгуулалттай
2014 оныхоо төсөвт сарын 30-нд дахин тодотгол хийх гэж байна. Өчигдөр өдөр нилээд ширүүхэн хурал боллоо. Манай Хан-Уул дүүрэг нэг л бүлгийн зохион байгуулалттай.
Энэ бүлэг маань АН-ын 29 хүнтэй байдаг. Энэ хурлаараа хамгийн энгийн зорилго зорилтуудыг тавьлаа. Тэгээд ер нь нэг тэрбум гаруй төгрөг нэмэгдэж тавигдлаа. Хүүхэд хөгжил хөтөлбөр дээр нэг тэрбум шахуу төгрөг тавигдсан. Ирэх жил манай дүүргийн 50 жил болно. 50 жилдээ зориулж төсвөө энэ удаад бол тавьсангүй.
Тэгэхдээ төсвийн тодотголоор зохих хэмжээний хөрөнгийг оруулъя гэсэн бодолтой байгаа. Сая иргэний харъяат шилжих хөдөлгөөний ерөнхий газарт 900 гаруй сая төгрөгийн тавигдсанаас 52 сая төгрөгийг нь тавиад бусдыг нь тодотголоор шийдэхээр боллоо. Ингэж тэвчиж болох зардлыг тэвчиж байна. Тэвчиж болохгүй зардлууд гэвэл сургуулийн урсгал зардал байна. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрт бид нар тэрбум төгрөг тавьдаг байсан бол үүнийг бага зэрэг багасгаад 900 гаруй сая төгрөг тавьчихаад байна.
Он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын хувьд гурван сургууль, цэцэрлэгийн цогцолбор байна. Үүний төсөл нь он дамжиж хийхээр өсдөг тийм үзүүлэлт байдаг. Энэ жлийн хувьд Хан-Уул дүүргийн хэмжээнд төсөвт нь тусгагдаж байгаа юу?
Ерөнхийдөө энэ сургууль цэцэрлэгийн ажил нийслэлийн оролцоотойгоор хийгдэнэ. Дүүргийн оролцоотойгоор хийгдэж байгаа нэг л төсөл байгаа бөгөөд энэ цэцэрлэгийн ажил он дамжин орно. Үүн дээр төсөв нэг их нэмэгдэхгүй. Хоёр тэрбум нэг зуун сая төгрөгийн төсөв тавигдсан. Танагдаад тэр шүү дээ. Үүнээс юу гээгдэх вэ гэхээр ажил ер нь голдуу бүлгээр хийгдэх болов уу. Өчигдөр бид нар юу гэж шийдсэн бэ гэхээр хоёр, гурван хороо нийлж хийх төсөв ярьсан байгаа.