УИХ-ын гишүүн А.Бакейн хүсэлтээр сурагчид мал төллөлтийн үеэр амрахаар боллоо
сурагчдын III улирлын амралтын хугацааг 3 дугаар сарын 10-ны үед эхлүүлэхээр болов.
2015.01.14

УИХ-ын гишүүн А.Бакейн хүсэлтээр сурагчид мал төллөлтийн үеэр амрахаар боллоо

УИХ-ын гишүүн А.Бакей 2014 оны хаврын чуулганы завсарлагаанаар Баян-Өлгийн ард түмэнтэй уулзах үеэр иргэд, малчидын зүгээс олон асуудлаар санал, хүсэлт гаргасны дотор  сурагчдынIII улирлын амралтыг мал төллөлтийн үеэр эхлүүлэх нийтлэг санал хүсэлтэй байсан юм.

Тиймээс ард иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн А.Бакей 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандаж “Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах тухай” албан бичгээр хүсэлт гаргасан билээ.

Уг албан бичигт “Баруун аймгуудын байгаль цаг уурын онцлогоос хамаарч мал төллөлтийн ид үе жил бүрийн 3 дугаар сарын 10-ны үед эхэлж, 30 хоног орчим үргэлжлэн дуусдаг.

Үүнтэй холбоотойгоор мал төллөлтийн оргил үед малчдад хүн хүч дутагддаг тул сурагчдын III улирлын амралтын хугацааг 3 дугаар сарын 10-ны үед эхлүүлэхээр сургалтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлаар шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн байна.

УИХ-ын гишүүн А.Бакейн энэ хүсэлтийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хүлээн авч, иргэд, малчдын хүсэлтийн дагуу Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орууллаа. Сурагчдын амралтын хуваарийн өөрчлөлтийг дараах хүснэгтээс харна уу.

Гуравдугаар улирлын амралт

Анги

Эхлэх

Дуусах

I-V

03.21

04.12

VI-IX

03.21

04.05

X-XII

03.14

03.29