Хүний эрхийг нэгж хичээлд нэгтгэж заах нээлттэй хичээлийн уралдаанд оролцохыг урьж байна
Хүний Эрхэд Ээлтэй Суруулийнханд: Хүний эрхийг нэгж хичээлд нэгтгэж заах нээлттэй хичээлийн уралдаанд оролцохыг урьж байна.
Санаачлагч: Монголын Эмнести Интернэшнл
Дэмжигч: Нийслэлийн Боловсролын Газар
ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛД НЭГТГЭЖ ЗААХ НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Хамрах хүрээ: Хүний эрхэд ээлтэй сургуулийн багш нар, Хүний эрхийг сургалтын хөтөлбөрт нэгтгэх нь сургалтанд оролцсон багш нар
Зорилго: Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн нэгж хичээлээр хүний эрхийн үзэл санааг нэгтгэсэн шилдэг хичээлийн хөтөлбөр боловсруулж, уг хөтөлбөрөөр нээлттэй хичээл заах
Гарах үр дүн: Суралцахуйн бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох, “САЙН ХӨТӨЛБӨРИЙН САН”-г баяжуулах, хүний эрхэд ээлтэй сургуулийг дэмжих
Уралдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа:
2014.11.24 -12.10 хүртэл 324705, 319901 утас болон aimncc@magicnet.mn бүртгэнэ.
Хаана: 2014.12.15-ны өдөр Улаанбаатар хотод нээлттэй хичээлийг зохион байгуулна.
Нээлттэй хичээлд тавигдах шаардлага:
- Хүний эрхийн үзэл санааг ЕБС-ийн аль нэг хичээлээр тусгасан байх
- Багшид болон сурагчид зориулсан ажлын заавар, ашиглах материал болон нэмэлт мэдээллийг тусгасан хичээлийн хөтөлбөртэй байх
- Өөрийн ажлын хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хавсаргасан байх
Уралдааны шагнал урамшуулал
1-р байр Өргөмжлөл, Нетбүүк,
2-р байр Өргөмжлөл, Дижитал зургийн аппарат,
3-р байр Өргөмжлөл, Принтер
Жич: Эхний байрт шалгарсан хичээлийг ТВ-ийн хичээл болгон ТВ-ээр нэвтрүүлнэ.