МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.11.11

Г.Шийлэгдамба: Одоогоор Шударга ёс эвслийг уулзалтад уриагүй байна

Шударга ёс эвслийн бүлгийнхэн өмнөх Засгийн газарт дөрвөн сайдтай байсны хувьд дараагийн Засгийн газарт урилга ирвэл дотроо ярилцсаны дараагаар шийдэхээ мэдэгдлээ.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Яг одоогийн байдлаар Шударга ёс эвслийг уулзалтад уриагүй байна. Уулзалт хийгдэх үед тодорхой асуудлыг авч ярих болов уу гэж бодож байгаа. Тийм учраас биднээс шалтгаалах бас шалтгаалахгүй асуудлууд ч байна” гэсэн юм. 

Эвслийн бүлэг дараагийн Засгийн газарт орох асуудлаар хараахан байр сууриа нэгтгээгүй байгаа аж.

                            -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү