О.Баасанхүү: Манай нам руу битгий дайр
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.10.22

О.Баасанхүү: Манай нам руу битгий дайр

УИХ-ын гишүүн О.Баасанхүүд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлд хэлэх аминчхан захиас бий гэнэ.

Тэрээр “Э.Бат-Үүл даргыг Монгол Улсын баатар гэдгийг мэднэ. Ардчиллын үйл хэргийн төлөө зүтгэсэн гавъяатайг ч гадарлана. Гэхдээ тэр хүний өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдлийг нь уншаад гайхлаа. АН-МАХН хооронд байгуулсан гэрээ зөвхөн хоёр намын хамтран ажиллах урт хугацааны стратегийн тухай өгүүлсэн байхад МАХН руу хэтэрхий дайрч давшиллаа.

Ийм байж таарахгүй. Улс төрийн соёл гэж байх ёстой. Ярих зүйлээ тодорхой ярь. Түүнээс биш бусдын гал тогоо руу өнгийж харсан юм шиг элдвээр гүтгээд баймааргүй байна. Тэгээд ч АН- ынхан гэрээ болсон гэж үзээд оруулсан. Манай намын бага чуулган үүр цайтал хуралдаад ийм шийдвэр гаргасан.

Хэрэв Э.Бат-Үүл шударга ёсны төлөө дуугардаг юм бол хууль зөрчиж, тендер будлиулаад сууж байгаа Хууль зүйн сайд болоод хуулийн бусад байгууллагын удирдлагад хариуцлага тооцох талаар яриач.

Олон хүний цусаар боссон МАН- ын Тусгаар тогтнолын ордонг ард түмний бүрэн мэдэлд шилжүүл гэж шаардаач. Ийм л шударга бус зүйлийг олон нийтэд хэлж холбогдох албан тушаалтнаас хэрэгжүүлэхийг шаардах ёстой. Түүнээс биш бусад‘нам руу өөрийн зоргоороо гүтгэмээргүй байна” гэв.