Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.09.22

Н.Удвал: Эрүүл мэндийн иж бүрэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна

МАН-ын гишүүн  Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа.

-Энэ чуулганд хэд дэхь жилдээ оролцож байна , юуны талаар хэлэлцэх гэж байгаа вэ ?

Хоёр дахь жилдээ явж байна. Үр дүнтэй сайн чуулган болж байгааг талархан хүлээн авч байна. МАН оршин тогтнож байгаа үйл ажиллагаа явуулж байгаагийн гол үндэс нь мөрийн хөтөлбөр. Энэ мөрийн хөтөлбөрийг гишүүд уншаад зөв зүйл гэж бодоод итгэл үнэмшилээ болгон бид нар нэрээ ч мэдэхгүй зүсээ ч үзээгүй хичнээн мянган хүмүүс нэгдэн нэг нам болж байгаа юм. Энэ хөтөлбөр бол манай намын монголын ард түмэнд өгсөн амлалт  учраас  үүнийг хэрэгжүүлэх ёстой.

МАН өнөөдөр Шударга ёсны нам, Эх орончдын нам, Их бүтээн байгуулалт, Эв нэгдлийн , Эрх чөлөөний нам байна гэдэг хүлээлтийг  ард түмэндээ  үүсгэсэн. Тиймээс ард түмэн бидэнд итгэж 2012 онд чамлахааргүй санал өгөөд өнөөдөр УИХ-д бүлэгтэй, УИХ-ын дэд даргатай , ЗГ-т хамтран зохион байгуулсан хамтарсан намтай эрх баригч нам болсон.

Нэг жилийн дотор ийм амжилт гаргасан нь тухайн үеийн намын дарга Н.Энхбаяр ,  ажиллаж байсан удирдлагууд гишүүд дэмжигчдийн маань  хөдөлмөрийн үр шим байсан гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёрдугаарт  нь Бид МАН Шударга- ёс эвсэл улсын 2012 оны сонгуульд мөрийн хөтөлбөр гаргасан. Бид энийгээ иргэддээ тайлбарлах ёстой. Үүнийгээ хэр зэрэг биелүүлж байгаа юм бэ гэдгээ дунд хугацааны тайлангаар тавина. Муу байвал сайжруулж, энэ амлалтаа биелүүлэх нь зүйтэй. Амлалтаа биелүүлж чадахгүй бол УИХ-ын сонгуулд оролцох эрхгүй. Энэ зөвөлгөөн бол үнэхээр ач холбогдолтой болно.

Шударга ёсыг өөрсдөөсөө хаа хаанаа тогтооё. Намынхаа эв нэгдлийг гамная. Нам дотор зөрөлдөөн, зөрчил байгаа бол засая. Бид шударга ёсны хувьсгал хийх гэж байгаа бол өөрсдөө шударга байх ёстой. Үгүй бол хэн бидэнд итгэх вэ , хариуцлагагүй бол хэн ч бидэнд итгэхгүй. Тиймээс бага дээр нь энэ ажлыг хийх цаг нь болсон гэдгийг би тавьж хэлэлцэх гэж байна.

-МАН парламентийн суудалтай намын хувьд ер нь мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь орон нутагт хэрэгждэг  юм бэ, орон нутаг руу чиглэсэн томоохон ажлаасаа дурдвал ?

МАН засгийн газарт дөрвөн сайдтай.  Би эрүүл мэндийн сайдын хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эрчимтэй хийнэ гэж бодож байна. Ер нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзэх юм бол иргэдийн амьдралын хэвшил, эрүүл мэндийн боловсрол, зан үйлээс 55-60 хувь нь хамаардаг. Тиймээс манай Шударга ёс эвсэл 2012-2014 оны  бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн иж бүрэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа.

Ер нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзэх юм бол иргэдийн амьдралын хэвшил, эрүүл мэндийн боловсрол, зан үйлээс 55-60 хувь нь хамаардаг.
-Говийн бүсийн иргэдийн амьдрал ямар түвшинд байна , тэдний амьдралыг дээшлүүлэхэд юун дээр анхаарах ёстой юм бол?

Аливаа намын гол оновчлол бол ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж амладаг. Харамсалтай нь одоо үүнд хүрсэн ямар ч нам байхгүй байна. Ажлын байр бий болохгүй байна. Тиймээс манайх хүн болгоныг ажлын байртай болгох бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Төр өрхийн тэргүүний гэрээ байгуулна .Энэ нь айлд заавал нэг ажилтай хүнтэй болгоно гэсэн үг юм. Тиймээс одоо манай бүлэг амлалтаа эргэж үзээд ямар хөтөлбөр санаачлах вэ яах вэ гэдгээ ярих болно.

-Засгийн газарт бүтцийн шинэчлэлт хийх талд дээр та ямар байр суурьтай байна вэ ?

Бүтцийн шинэчлэлтийг би дэмжиж байгаа. Засгийн газар өөртөө тохирсон оновчтой бүтэцтэй байх ёстой. Ерөнхий сайд хамгийн оновчтойгоор шийдлээ гаргаад танилцуулах бүрэн эрхтэй учраас дэмжиж байна.

                                        Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү