Э.Бат-Үүл: Дураараа буусан айлуудыг албадан чөлөөлнө
Хотын дарга Э.Бат-Үүл
2014.07.18

Э.Бат-Үүл: Дураараа буусан айлуудыг албадан чөлөөлнө

  Улаанбаатар хотод 52 байршилд цахимаар газар өмчлүүлэх ажил ирэх наймдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Тодруулбал газар өмчлөхийг хүссэн иргэдийг ирэх сарын нэгнээс цахимаар бүртгэж эхлэх бөгөөд бүртгүүлсэн иргэдээс системийн тусламжтай автоматаар сонголт хийх юм. 

Ийнхүү иргэдэд газар өмчлүүлэх ажил эхлэхэд цөөн хоног үлдээд буй. Гэтэл тэдгээр 52 байршилд иргэд зөвшөөрөлгүй буугаад эхэлсэн байна. 

Хотын дарга Э.Бат-Үүл энэ талаар "52 байршилуудаараа яваад үзэхээр төрийн өмчийн газар гээд хамгаалалтад авчихсан газар дээр айлууд очоод дураараа буучихсан байна. Энэ айлуудыг албадан чөлөөлнө. Нийслэлийн иргэдэд өгөх гэж байгаа газар руу дайрч буух гэсэн айлууд газраа чөлөөлж өгөх ёстой. Чөлөөлж өгөхгүй бол бид албадан чөлөөлөх үйл ажиллагаа явуулна гэдгийг зориуд анхааруулж хэлье" гэсэн юм.