2014.06.19

Газрын бирж байгуулах нь зөв сонголт мөн үү?

Н.Алтанхуягын засгийн газар олон шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Нэг нь газар олготыг бодлогыг шинэчлэх асуудал юм. Үүний дагуу газрын тухай хуулийн төсөлд газрын биржийг байгуулах чиглэлийг тусгасан байгаа юм.

Харин газрын бирж байгуулснаар манай улсад ашигтай юу гэдэг асуудал дээр УИХ-ын гишүүд өөр өөрийн байр сууринаас тайлбарлаж байгаагаас гадна байгуулагдах хэсэг нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ УИХ нэгдсэн чуулганаар дээрх асуудал шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны үзэж байгаагаар төр болон хувийн хэвшлийн түншилсэн хамтын гэрээгээр байгуулж болно гэж заасан байдаг. Газрын бирж нь ямар үйл ажиллагаа явуулах вэ гэхээр иргэдийн 0,7 га өмчлөлийн газрыг гэрээний үндсэн дээр дуудлага худалдаагаар худалдана. Мөн төрийн өмчийн газрыг ашиглуулах эзэмшүүлэх энэ дуудлага худалдааг зохион байгуулна гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар зарчмын зөрүүтэй тийм их өөрчлөлт байхгүй. Хугацаа нь өмнөх бүх газрын хуулинд заалттай байгаа. Бид түүнийг огт өөрчлөхгүйгээр асуудлыг хэлэлцэнэ. Зөвхөн газрын биржийг өнөөдөр сонгодог хэлбэрээр ажиллуулах талыг бид илүү анхаарч ажиллана.