Хүүхдийн эрхийн ажилтнууд баяр наадмаар ажиллаж байна
Хүй долоон худаг, Цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбайд ажиллаж байна.
2014.07.16

Хүүхдийн эрхийн ажилтнууд баяр наадмаар ажиллаж байна

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын нийт 50 гаруй ажилтнууд өсвөрийн бөх, сур харваач, хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал болон бүртгэлийн асуудлаар Хүй долоон худаг, Цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбайд ажиллаж байна. 

Түрүүлсэн, айрагдсан болон уралдааны үед мориноос ойчсон хүүхдүүдийг бүртгэлийн программд бүртгэгдсэн байдалтай тулган уралдааны дараах мэдээллийг оруулан ажиллаж байна.

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Жимобайл-110,000, Скайтел-30,000, Мобиком-100,000 гаруй үүрэн телефоны хэрэглэгчдэд хүүхдийн аюулгүй байдал, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх талаар сурталчилгааны мессэж явууллаа. Номин их дэлгүүрийн өмнөх LED ТВ, ТМ, ТВ9, С1, НТВ, ТВ5, Эх орон ТВ болон Үндэсний Олон нийтийн радиогоор сурталчилгааны шторк явуулж байна.

Хүй долоон худаг дахь радио үзелээр олон нийт, уяачид, эцэг эхчүүд, уралдаанч хүүхдүүддээ зориулан хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын талаар зөвлөмж, мэдээлэл тогтмол хүргэж байна. ХТҮГ-тай хамтран Миг, Ард, ХААН, Монгол даатгалын компаниуд Хүй долоон худаг дээр ажиллаж байна.